information
2014-05-14
Excel программын тухай
 EXCEL

 

Нэгдүгээр бүлэг. Excel програмын тухай үндсэн ойлголтууд

 

MicroSoft Excel  програм бол хүснэгтэн мэдээлэл боловсруулах орчин үеийн хүчирхэг, боловсронгуй програм юм. Хүснэгтийн өгөгдлийг томъёо хэрэглэж тооцоог маш хялбар, хурдан гүйцэтгэж болно. Диограм байгуулах, зурган мэдээлэл боловсруулах, өгөгдлийн сантай холбох гэх мэт олон үүрэг гүйцэтгэж чадна. Бид Microsoft Office Excel 2003 хувилбарын хэрэглээг авч үзэхдээ  үндсэн ойлголтуудыг Microsoft Excel 97, Microsoft Excel 2000 хувилбарт тохирохоор энгийн түвшинд оруулсан нь суралцагчдын өөрсдийнх нь болон цааш сургалт хийх компьютерийн хүчин чадал ямарч байж болохыг харгалзсан хэрэг болно.

 

Эхлэн ажилд оруулах - (Starting):

1. Start  товч дээр хулганаар нэг дарна. Ингэхэд Windows-ын эхлэлийн (үндсэн) цэс нээгдэнэ.

2. Programs  үгэн дээр хулганаар нэг дарна. Ингэхэд програмын системийн нэр бүхий хоёр дахь самбар гарч ирнэ.

3. Хэрэв 2 дахь самбарын нэрэн дотор  Microsoft Excel гэдэг үг байвал түүнийг хулганаар нэг дарна. Байхгүй бол Microsoft Office үгэн дээр хулганаар дарж гурав дахь самбар гаргана.

4. Хэрэв Microsoft Office үгэн дээр дарсан бол гурав дахь самбараас  Microsoft  Excel гэдэг үгэн дээр хулганаар дарна. Ингэхэд  Microsoft  Excel програм дискнээс уншигдаж, санах ойд байрлаад ажиллаж эхлэхэд түүний цонх дэлгэцэн дээр гарна. Үүнийг  Excel програмыг эхлэн ажилд оруулах буюу ачаалах гэж нэрлэнэ. Дарж сонгосон үгээс арын самбарт шилжихдээ 4 чиглэлийн(мөрийн) дагуу хулганын заагчийг шилжүүлнэ.

 

Microsoft Office Excel  програмын  цонх

 

Microsoft Excel програмын цонхонд дараах байнга хэрэглэгддэг 6 мөрийг ил байлгах (идэвхитэй) байх хэрэгтэй. Үүнд:

 

 

1. Гарчгийн мөр - Title Bar:

2. Цэсний мөр - Menu Bar: 

3. Стандарт хэрэглүүрийн (командын) мөр - Standart Bar:

4. Хэв, хэмжээний хэрэглүүрийн/командын мөр - Format Bar:

5. Томъёоны мөр - Formula Bar:

6. Төлөвийн мөр - Status Bar.

 

1. Гарчгийн мөр - Title Bar:

 

 

Хамгийн дээд талын мөр бөгөөд энэ мөрөн дээр  Microsoft Excel програмын нэр байна. Энэ мөрний зүүн буланд   - товч байх ба үүнийг системийн цэс гэнэ. Гарчгийн мөрний баруун буланд  r-хаах,  2 -хэвийн хэмжээнд оруулах эсвэл 1- дэлгэц дүүртэл томруулах,  0-цонхыг хамгийн бага хэмжээтэй болтол жижигрүүлэх дөрвөн үүрэг гүйцэтгэх гурван  товч байна.

 

2. Цэсний мөр-Menu Bar:

 

 

File - файл, Edit - засварлах, View - үзэх, харах, Insert - дунд нь оруулах, Format - хэв, хэмжээг тогтоох буюу хэвжүүлэх, Tools - хэрэгсэл, Data - мэдээлэл, Window - цонх, Help - тусламж гэсэн 9 цэсний нэртэй мөрийг цэсний мөр гэнэ. Нэг цэсний дотор уг цэсэнд харъяалагдах бүлэг командууд байх ба цэс дотроо ажил үүргийн, дуудагдах, ажиллах ойролцоо байдлаараа хэсгүүдэд хуваагдаж байрлана.  Цэсний мөрнөөс Excel програмын бүх командыг сонгож хэрэглэж болно.

Цэсийг нээх: цэсийг түүний нэрэн дээр хулганаар 1 дарж  эсвэл гарнаас  Alt -товчийг цэсний нэрний доогуураа зураастай үсгийн товчтой хослон дарж нээнэ. Жишээ нь: Гарнаас File цэсийг Alt+F, Edit цэсийг Alt+E , View цэсийг Alt+V , Insert цэсийг Alt+ I , Format цэсийг Alt+O   товчнуудаар тус тус нээнэ.

Цэсийг хаах: нээгдсэн цэсний нэрэн дээр хулганаар дарж эсвэл гарны Esc товч дарж хаана.

Команд сонгох:

а. Хулганаар командын нэрэн дээр нэг дарна.

б. Гарнаас команд сонгохдоо холбогдох чиглэлийн товчны тусламжтайгаар командын нэрэн дээр  нэрний курсор байрлуулаад  Enter  товч дарна.

 

3. Стандарт хэрэглүүрийн (командын) мөр - Standart Bar:

 

 

Энэ мөрөн дээр байнга хэрэглэгддэг, гол командууд товч хэлбэртэй байрлана. Уг мөрний аль ч хэрэглүүр (товч) дээр хулганы заагчийг байрлуулахад түүгээр биелэгдэх командын нэр доор нь гарна. Үүнд:

New (шинэ) - шинэ ажлын хүснэгтын баримт нээх,

Open (нээх) - диск дээр хадгалсан ажлын хүснэгт (файл)-ыг нээх,

Save (хадгалах) - ажлын хүснэгтыг диск дээр бичиж хадгалах,

 Print (хэвлэх) - идэвхитэй ажлын хүснэгтийг хэвлэх,

 Spelling and Grammer - алдааг шалгах,

 Cut (хайчлах, зөөх) - зөөх, шилжүүлэх,

 Copy - хуулах,

 Paste (наах, хүлээн авах) - хүлээж авах,

 Format  Painter - формат хуулах,

 Undo - буцаах (буруу үйлдлийг),

 Redo - давтах (буцаасан үйлдлийг давтах),

 Colums - багана болгох,

 Drawing - зургийн бүлэг хэрэглүүрийн мөрийг идэвхижүүлэх ба идэвхигүй болгох,

 Show/Hide - нуух ба ил гаргах,

 Chart Wizard - график  зэрэг хэрэглүүрүүд байна.

 

4. Хэв, хэмжээний хэрэглүүрийн/командын мөр - Format Bar:

 

 

Энэ мөрөнд хэв, хэмжээг тогтоох буюу өөрчлөх (форматлах) чиглэлийн командын хэрэглүүр дэлгэгдэх талбар эсвэл товч хэлбэрээр  байна. Үүнд:

Style - хэв маяг,

Font - үсгийн фонд сонгох,

Font  Size - үсгийн хэмжээг сонгох,

Bold - тод  болгох,

Italic - ташуу болгох,

Underline - доогуур нь зурах,

Align  Left - зүүн тийш зэрэгцүүлэх,

Center - голлуулах,           Align  Rigtn - баруун тийш зэрэгцүүлэх,

Justity - хоёр тал руу зэрэгцүүлэх,

Numbering - дугаарлах,

Borders - хүрээ (зураас)   хийх  зэрэг  форматлах командууд байрлана.

 

5. Томъёоны мөр - Formula Bar:

 

 

Энэ мөр гурван хэсгээс бүрдэх ба зөвхөн  Excel програмын цонхонд байдаг мөр юм.  Үүнд:

I хэсэг: Name Box - идэвхитэй нүдний хаяг байрлах хэсэг.

II хэсэг: Edit Formula - Томъёог оруулах, засах үйлдэлд хэрэглэгдэх командын хэсэг.

III хэсэг: Formula Bar - Томъёоны хэсэг.  Энэ хэсэг дээр идэвхитэй нүдний өгөгдөл томъёогоор бодогдсон бол томъёо нь, компьютерийн гарнаас оруулсан бол өгөгдлийн утга нь байрлана.

 

 

6. Төлөвийн мөр: - Status Bar.

 

 

Цонхны доод талын мөрийг төлөвийн мөр гэнэ. Энэ мөрөн дээр Excel програмын  Ready - ажлын бэлэн байдал, Enter - оруулах, Edit - засварлах гэх мэт төлөв байдал,  хэрэглэгч тухайн команд биелүүлэхэд зааварласан болон анхааруулсан мэдээлэл, гарын горимын индикаторууд байрлана.

 

Хүснэгтийн цонх

 

Хүснэгтийн цонх дотор  хүснэгтэн хэлбэрээр боловсруулах мэдээллийг оруулж боловсруулна.

Work Book - ажлын дэвтэр  гэж нэрлэгдэх  дөрвөлжин шугамтай дэвтэртэй төсөөтэй  хавтас хүснэгтийн цонх дотор байрлана.  Хүснэгтийн цонх дотор хэд хэдэн ажлын дэвтэр мэдээлэлтэй нэгэн зэрэг ажиллаж болно. Эдгээр ажлын дэвтрүүд нь Book 1,  Book 2  гэх мэт нэрүүдтэй байна. Нэг ажлын дэвтэр диск дээр нэг файл болон хадгалагдана.

 

 

Work Sheet - Ажлын хуудас гэж нэрлэгдэх хуудаснуудаас  ажлын дэвтэр бүрдэнэ. Хуудаснууд нь  Sheet1, Sheet2, Sheet3  гэх мэт нэрүүдтэй, эдгээр нь цонхны доод талд байрлана. Тухайн тохиолдолд нэг ажлын хуудас  идэвхитэй буюу нээлттэй байна. Түүний нэр хуудас дээрээ бичигдсэн байдлаар цагаан дэвсгэртэй харагдана. Бусад хуудсыг нээхийн тулд эсвэл хулганаар хуудасны нэрэн дээр нэг дарах, эсвэл гарнаас  Ctrl+PageUp товчоор өмнөх, Ctrl+PageDown товчоор арын хуудсыг нээнэ.

 

Ажлын хуудас

 

Нэг  Work Sheet буюу ажлын хуудас  нь 256 багана,  65536 мөр, 16726016 нүд  бүхий аврага том хуудас юм. Нүд, багана, мөр, мужийн тухай, тэдгээрийг нэрлэх,  бичиж тэмдэглэх,  сонгох,  хэмжээг нь өөрчлөх  зэрэгт  эхний ээлжинд суралцах нь нэн чухал.

 

Column - Багана. Баганууд нь  A,B,C, . . . ,Z, AA,AB,AC, . . . ,AZ, BA,BB,BC, . . . ,BZ, . . . ,ID  гэсэн нэг эсвэл хоёр латин үсгээр нэрлэгдэнэ. Багана бүрийн дээд талд түүний нэр бүхий саарал товч байна. Эдгээр нь баганыг сонгох, өргөнийг нь өөрчлөх  гэх мэт баганыг удирдахад хэрэглэгдэнэ.  A:C  тэмдэглэгээ нь  А-аас  С-г  дуустлах  гурван баганг  тэмдэглэнэ.

 

Row - Мөр. Мөрүүд нь  1, 2, 3, 4, . . . ,  гэх мэт тоогоор дугаарлагдана.  Мөр бүрийн зүүн талд байгаа  тэдгээрийн дугаар бүхий товчнуудаар мөрүүдийг удирдана.  10:15  тэмдэглэгээ нь 10-аас  15 дугаар мөрийг дуустлах  6 мөрийг тэмдэглэнэ.

 

Cell - Нүд. Нүд бол  багана, мөрийн огтолцолоор үүснэ. Нүд бүр хаягтай байна. Нүдний хаяг нь уг нүд оршин байгаа баганын нэрний үсэгний ард  мөн нүд харъяалагдах мөрийн дугаарыг залгаж бичсэн хаягтай байна.  Жишээ нь  B багана,  5 дугаар мөрийн огтолцол дээр орших нүдний  хаяг  B5  байна.

 

Range - Муж. Хэд хэдэн нүднүүд тэгш өнцөгт дүрсийг үүсгэж байгаа бол тэдгээр нүднүүдийн олонлогийг муж гэж нэрлэнэ. Мужийг  зүүн-дээд  буюу эхний нүдний хаяг, баруун-доод буюу төгсгөлийн нүдний хаягийг дунд: (хоёр цэг тэмдэгт)  бичиж тэмдэглэнэ. Жишээ нь C10:C29 нь  C  багана  дээр байгаа 20 нүд бүхий мужийг,   C10:H10  нь  10 дугаар мөрөн дээр байгаа 6 нүдтэй мужийг,  C10:H29  нь  C:H  баганууд, 10:29 мөрүүдийн огтолцол дээр орших  60 нүднээс тогтсон мужийг тус тус тэмдэглэнэ.  Тэгш өнцөгт дүрс үүсгээгүй нүднүүдийг  B5, B8:B10, C10:D10, C11:H12, D20  гэх мэт  нүднүүд болон жижиг мужуудын  түүвэр байдалтайгаар  хооронд нь таслалаар зааглаж тэмдэглэдэг.

 

Нүд, багана, мөр,  муж  сонгох

 

Нүд, багана, мөр, мужийг  сонгож (Select хийж)  сурснаар  тэдгээр дээр өгөгдөл оруулж, команд сонгон боловсруулах урьдчилсан нөхцлийг хангана. Нүд сонгохыг-нүд идэвхжүүлэх,  бусад багана, мөр, мужийг сонгох эсвэл тэмдэглэх, заримдаа ялгах гэж нэрлэх  явдал бий. Нүд, багана, мөр, мужийг  хулганаар сонгох үйлдлийг  хулганы заагч  улаан загалмайн тэмлэг хэлбэртэй  (сонгох хэлбэр)  болсон үед гүйцэтгэнэ. Эс тэгвэл  хэмжээг нь өөрчлөх, хуулах, шилжүүлэх  зэрэг өөр үйлдэл хийгдэж болно. Нүд, багана, мөр, мужийг хэрхэн сонгох талаар авч үзье.

 

Нүд - Cell  идэвхижүүлэх.  Нүдний заагуур байрласан нүдийг идэвхитэй нүд гэнэ. Оруулж байгаа өгөгдөл  эсвэл  томъёо нь зөвхөн идэвхитэй нүдэн дээр орно.  Нүдний заагуур гэдэг нь  тод хар хүрээтэй,  цагаан дэвсгэртэй, баруун доод  өнцөгт нь  дотроо  +  тэмдэг бүхий маш жижиг  дөрвөлжин битүү хүрээтэй  дүрс байна.  Нүдний заагуурын баруун доод  өнцөгт байгаа  дотроо  +  тэмдэг бүхий маш жижиг  дөрвөлжин битүү жааз хүрээг  Бөглөх залуур  гэж нэрлэнэ.  Нүдний заагуурыг  идэвхитэй нүдний курсор гэж бас нэрлэдэг.

Нүд идэвхижүүлэхдээ:  а/.хулганаар бол уг нүдний дотор нэг дарна,  б/.гарнаас бол  нүдний заагуурыг  курсор шилжүүлэх товчнуудыг  аль болох оновчтой хэрэглэх замаар идэвхжүүлэх нүдэн дээр шилжүүлэн байрлуулж  идэвхжүүлнэ.

 

Курсор шилжүүлэх зарим товчны удирдлага

 

Товч

Гүйцэтгэх  үүрэг буюу шилжилт

¬

Тухайн нүдний зүүн талын нүдэнд

­

Тухайн нүдний дээд талын нүдэнд

®

Тухайн нүдний баруун талын нүдэнд

Ү

Тухайн нүдний доод талын нүдэнд

Home

Тухайн мөрний эхэнд

Page Up

Нэг дэлгэцийн хэмжээгээр дээш

Page Down

Нэг дэлгэцийн хэмжээгээр доош

Alt+Page Up

Нэг дэлгэцийн хэмжээгээр зүүн тийш

Alt+Page Down

Нэг дэлгэцийн хэмжээгээр баруун тийш

Ctrl+Home

A1  нүдэнд  (Аль ч байрлалаас)

Ctrl+End

Сүүлчийн бөглөгдсөн багана, мөрийн огтолцлын нүдэнд

 

Багана - Column  сонгох:

а. Хулганаар нэг баганыг сонгохдоо түүний нэр бүхий удирдах товч дээр нэг дарна, дараалсан олон багана сонгохдоо эхний баганын удирдах товчноос сүүлчийн баганын удирдах товчийг дуустал чирнэ. Чирэлтийн  үед гарах хүрээн доторх  С  үсэгний өмнөх тоо нь сонгогдож байгаа баганын тоог заана.

б. Гарнаас нэг баганыг сонгохдоо түүний аль нэг нүдийг идэвхижүүлээд  Ctrl+Space /зайн/ товч дарна,  дараалсан олон багана сонгохдоо эхний баганыг сонгоод  Shift+®  товчийг сүүлчийн баган сонгогдтол дарна. Энэ  үед  хүрээн доторх  С  үсэгний өмнөх тоо нь сонгогдож байгаа баганын тоог заана.

 

Мөр-Row  сонгох:

а. Хулганаар нэг мөрийг сонгохдоо түүний дугаар бүхий удирдах товч дээр нэг дарна, дараалсан олон мөрүүд сонгохдоо эхний мөрний удирдах товчноос сүүлчийн мөрний удирдах товчийг дуустал чирнэ. Чирэлтийн  үед гарах хүрээн доторх  R  үсэгний өмнөх тоо нь сонгогдож байгаа мөрний тоог харуулна.

б. Гарнаас  нэг мөрийг сонгохдоо  түүний аль нэг нүдийг идэвхижүүлээд  Shift+Space/зайн/  товч дарна,  дараалсан олон мөрүүдийг сонгохдоо эхний мөрийг сонгоод  Shift+Ү  товчийг сүүлчийн мөр  сонгогдтол дарна.  Энэ үед  хүрээн доторх  R  үсэгний өмнөх тоо нь сонгогдож байгаа мөрний тоог  илэрхийлнэ.

 

Муж-Range  сонгох:

а. Хулганаар муж сонгохдоо түүний эхний нүднээс сүүлчийн нүдийг дуустал чирнэ. Чирэлтийн  үед  сонгогдож байгаа мужийн  мөр, баганын тоог харуулна.

б. Гарнаас муж сонгохдоо түүний эхний нүдийг идэвхижүүлээд Shift+® болон Shift+Ү  товчийг сүүлчийн нүд  сонгогдтол дарна.  Энэ  үед сонгогдож байгаа мужийн  мөр, баганын тоог мэдээлнэ.

 

Хоорондоо зайтай  багана, мөр, нүд, мужийг  сонгох:

Жишээлбэл  B, N баганыг  сонгохын тулд  эхлээд  B  баганыг сонгоод,  дараа нь  гарны CTRL  товчийг дарж байгаад  N  баганыг  хулганаар сонгоно.  Энэ нь дундаа завсартай багануудыг түүж сонгох арга юм.  Мөр, нүд, мужийг түүж сонгох үйлдэл мөн адил хийгдэнэ.

 

Баганын өргөнийг  өөрчлөх :

Бүх багана анхандаа стандарт  8.43  өргөнтэй  байна. Энэ нь 10 цэг (Point)-ийн стандарт өндөртөй 7 тэмдэгт, нэг цэг, эсвэл 8 тэмдэгт бичигдэх хэмжээ юм.  Үүнийг байрлах өгөгдөл ба хүснэгтийн толгойд зохицуулан шаардлагынхаа хэмжээгээр (0-255) өөрчилж болно. Баганын өргөн өөрчлөх хоёр арга байна.

1-р арга: Хулганаар чирэх. Өөрчлөх баганын хаяг бүхий удирдах товчны баруун ирмэгт хулганы заагчийг байрлуулж  «  хэлбэртэй болоход  баруун эсвэл зүүн тийш чирч өөрчилнө. Чирэлтийн үед баганын өргөн хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан тоо  Width:  үгийн ард гарна.

 

2-р арга:  Column Width  командаар өөрчлөх:

1. Өргөнийг өөрчлөх багануудыг сонгоно.

2. Format цэсний Column камандын Width дэд команд сонгоно. Ингэхэд  Column Width  командын харилцах цонх  гарна.

3. Нээгдсэн цонх  доторх Column Width  талбар  дахь тоог арилгаж  шинэ өргөнийг бичнэ.

4.    ОК        командын товч дарж ажиллагаанд оруулна.

 

 

Мөрний өндрийг  өөрчлөх:

Мөр багана анхандаа стандарт  12.75 цэг (Point)-ийн өндөртөй  байна. Энэ нь 10 цэг (Point)-ийн стандарт өндөртөй тэмдэгт бичигдэх хэмжээ юмГэвч мөрийн өндрийг өөрчлөөгүй бол автоматаар өөрчлөгддөг тул эхний ээлжинд өөрчлөх хэрэггүй ба өгөгдлөө оруулж форматлах үйлдэл хийсний дараа шаардлага гарвал өөрчилөх нь зохимжтой.  Мөрийн өндөр өөрчлөх хоёр арга байна.

1-р арга:  Хулганаар чирэх.  Өөрчлөх Мөрийн дугаар бүхий удирдах товчны  доод ирмэгт хулганы заагчийг байрлуулж  Ч  хэлбэртэй болоход  дээш эсвэл доош чирч өөрчилнө. Чирэлтийн үед Мөрийн өндөр хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан тоо Height:  үгийн ард гарна.

 

2-р арга:  Row Height  командаар өөрчлөх:

1. Өндөрийг нь  өөрчлөх мөрүүдийг сонгоно.

2. Format  цэсний Row камандын  Height  дэд команд сонгоно.

3. Нээгдсэн цонх  доторх Row Height  талбарт  бичигдсэн тоог арилгаж  шинэ өндөрийг бичнэ.

4.    ОК      товч дарж ажиллагаанд оруулна.


Хоёрдугаар бүлэг. Хүснэгт бэлтгэх

 

Бонино хугаацааны сургалтыг суралцагчдад ойлгомжтой,  тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн иж бүрэн нэгэн хүснэгтээр хийх нь үр дүн сайтай болох нь хэрэглээний програм заасан туршлагаар ойлгомжтой болсон юм. Тухайлбал  санхүүгийн хүмүүс, тэр чиглэлээр суралцаж байгаа оюутанд цалингийн хүснэгтээр,  багш нар болон багш болох оюутанд  дүнгийн сонгомол хүснэгт эсвэл дээд сургуулийн шалгалтын хуудсаар  гэх мэт.  Энэ удаагийн сургалт МУБИС-ийн  суралцагчид байгаа учраас  тус сургуулийн  шалгалтын хуудсанд бэлтгэгддэг хүснэгт, хийгддэг тооцоогоор бэлтгэлээ.

 

Хийх ажлын зорилгыг нь биетээр ойлгомжтой байлгах зорилгоор хүснэгтийн эцсийн хувилбарыг мөр, баганын хуваарилалтын хамтаар хавсралт-1-ээр үзүүлэв. Хавсралтаас харахад Cярзайтал инээх, L:M баганууд,  7, 43:47 дугаар мөрүүд хэвлэхийн өмнө далдлагдах байгаа нь харагдаж байна. Эдгээр багана мөрүүд тооцоог улам нарийн болгох, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөд хэрэглэгдсэн болох нь цаашдаа тодорхой болно.

 

Өгөгдөл оруулах

 

Excel програмаар боловсруулах хүснэгт хэлбэрийн өгөгдөл оруулахад дараах ажиллагааг хийнэ.

 

I. Төлөвлөлт

Төлөвлөлтийг мөр баганаар хийнэ.

 

а.Мөрийн төлөвлөлт:

Үзүүлэлт

Мөрүүд

Тайлбар

1

Гарчгийн хэсэг

1:7

7-р мөр далдлагдсан байна

2

Хүснэгтийн толгойн хэсэг

8:9

 

3

Хүснэгтийн бие хэсэг

10:41

 

4

Дүнгийн мөрүүд

42:47

43:47-р мөр далдлагдсан байна

5

Хөлийн хэсэг

48:60

 

 

б/.Баганын төлөвлөлт:

Үзүүлэлт

Бага на

Бага- ны өргөн

Тайлбар

1

Дэс дугаар

A

4

 

2

Оюутны овог нэр

B

15

 

3

Лекцийн хичээлд суусан цаг

C

4

Далдлагдсан

4

Семинар, лабораторийн хичээлд суусан цаг

D

4

Далдлагдсан

5

Ирцийн үнэлгээ-A

E

4

 

6

Бие даасан ажлын үнэлгээ-B

F

4

 

7

Явцын шалгалтын үнэлгээ-C

G

4

 

8

Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ-D

H

4

 

 

Рейтингийн үнэлгээ-Р

I

4

 

9

Үсэгт үнэлгээ

J

5

 

10

Үнэлгээний оноо

K

5

 

11

Чанарын үнэлгээ

L

5

Далдлагдсан

12

Байр

M

3

Далдлагдсан

13

Үнэлгээ өгсөн багшийн гарын үсэг

N

18

 

 

II. Муж гаргах

Мөр, баганын төлөвлөлтөөс нийт муж гарна.  Муж:  A1:N60

 

III. Муж дээр  үсгийн фонд болон хэмжээ оруулах

Муж дээр нийтлэг хэрэглэгдэх үсгийн фонд, түүний хэмжээг оруулна. Хүснэгтийн ихэнх өгөгдөл  10 цэгийн өндөртэй стандарт үсгээр,  крилл үсгийн  Times New Roman Mon  фондоор хийгдсэн байгаа учраас хэрэглэгдэх мужид мөнхүү үсгийн фонд болон хэмжээг оруулах нь зохимжтой. Үсгийн фондыг муж дээр оруулаагүй бол  MicroSoft Excel 97  зэрэг хувилбарт  нүд бүхэнд үсгийн фонд оруулахыг шаарддаг. 

 

Дасгал 1. A1:N60 мужид үсгийн Times New Roman Mon  фонд оруул.

1. A1:N60 мужийг сонгоно. Энэ мужийн  60_мөр  х  13_багана=780_нүдийг  сонгохдоо:

а. хулганаар  A1 нүднээс  N60 нүдийг дуустал чирэх,

б. гарнаас бол  A1  нүдэн дээр идэвхитэй нүдний курсор байрлуулаад Shift+® товчийг 12 удаа (нийт баганын тооноос нэгээр бага),  Shift+Ү  товчийг 59 удаа (нийт мөрний тооноос нэгээр бага) дарах  хоёр  аргын аль нэгээр  мужийн  780 нүдийг сонгоно.

2. Стандарт хэрэглүүрийн мөрний  Font  талбараас Times New Roman Mon  фонд сонгоно. 

Түүний баруун талын  Font Size  талбарт  хэрэв 10-аас өөр хэмжээ байвал  10 болгоно.

 

IV. Баганын өргөн өөрчлөх:

Бидний хүснэгтийн хувьд  багана  A-4,  B,N-15,  C,D-4,  E:M-5  тэмдэгтийн өргөнтэй байхад зохимжтой болох нь  хүснэгтийн толгой,  дүнгийн  мөрүүд  болон  доторх өгөгдлийн утгаас харагдаж байна.

 

Дасгал 2.  A:N  багануудыг  дээр заасан  өргөнтэй болго.

A  баганын өргөнийг  4  болгохын тулд  уг баганын дээд эхэнд байгаа түүний хаяг  А  үсэгтэй товчны  баруун ирмэг  дээр хулганын заагчийг байрлуулаад  хулганы заагч  «  хэлбэртэй болоход зүүн тийш чирч Width:  үгийн арын тоог  4  болтож  тохируулна.

Cярзайтал инээх баганын өргөнийг  4  болгохдоо  хоёуланг нь сонгоод  өмнөхийн адилаар аль нэгнийх нь өргөнийг  4  болгоход нөгөө нь адилхан өөрчлөгдөнө.

 

E:M  баганын өргөнийг  өөрчлөх үйлдлийг  Column Width  командаар хийе.  Үүний тулд:

1. E:M  багануудыг сонгоно.

2. Format  цэсний  Column  камандын  Width  дэд команд сонгоно. Ингэхэд  Column Width  командын харилцах цонх  гарна.

3. Нээгдсэн цонх  доторх Column Width  талбар  дахь тоог арилгаж  5-г бичнэ.

4.    ОК        командын товчийг хулганаар эсвэл гарны  Enter  товч дарж ажиллагаанд оруулна.

 

Харин  B, N баганын өргөнийг  өөрчлөхийн тулд  эхлээд  B  баганыг сонгоод,  дараа нь  гарны CTRL  товчийг дарж байгаад  M  баганыг  хулганаар сонгоно.

 

V. Өгөгдлийг  нүд нүдээр оруулах.

Ямар нэг нүдэнд өгөгдөл оруулахад дараах үйлдэл хийнэ.  Үүнд:

1. Өгөгдөл оруулах нүдийг идэвхжүүлнэ.

2. Өгөгдлийг  гарнаас  бичнэ.

3. Enter  товч  дарна. 

 

Дасгал 3.  А8  нүдэнд  Д/д  гэсэн өгөгдөл  оруул.

1. А8  нүдийг идэвхжүүлнэ.  Ингэхэд  томъёоны мөрний 1-р хэсэгт  А8  гэсэн хаяг гарна.

2. Д/д  гэсэн өгөгдлөө бичнэ.  Гарнаас  эхний тэмдэгтийн товч дарангуут л томёоны  мөрний  2-р хэсэг дээр   r-Cancel-болих, a-Enter-Оруулах  гэсэн хоёр командын товч гарна.  Гарнаас  дарсан товчны тэмдэгт нь  А8  нүдэн дээр бичгдэнэ.

3. Enter  товч дарна.   Ингэхэд  Д/д  гэсэн өгөгдөл  А8  нүдэнд орж  идэвхитэй нүдний  курсор  доод талын нүдэнд шилжинэ. Өгөгдөл оруулахдаа  идэвхитэй нүдний  курсорыг  доод нүднээс  өөр нүдэнд шилжүүлэх  бол  Enter  товчны  оронд чиглэлийн харгалзах товчийг дарна. 

 

Дасгал 4. Дасгал 3-ын адилаар дараах өгөгдлүүдийг оруул.

 

Нүд

Өгөгдөл

Тайлбар

B1

МУБИС-ийн оюутны шалгалтын хуудас

 

B3

/2003-2004 оны хичээлийн жилийн  II  улирал/

 

B4

Сургууль, анги:  КМТС  МЗБ-2

 

B5

Хичээлийн нэр:  Англи хэл

 

J5

Индекс

 

B6

Тухайн улирлын кредит :

 

F6

2

 

B7

Суувал зохих цаг:

 

C7

16

 

D7

48

 

A8

Д/д

 

B8

Оюутны овог нэр

 

C8

Ирц

 

C9

Лекц

 

D9

Сем./лаб.

 

E8

Улирлын үнэлгээ

 

E9

A

 

F9

B

 

G9

C

 

H9

D

 

I9

Р

 

J9

Үсэгт үнэлгээ

 

K9

Тоон үнэлгээ

 

L9

Чанарын үнэлгээ

 

M9

Байр

 

N8

Үнэлгээ өгсөн багшийн гарын үсэг

 

 

 

 

 

Хадгалах

 

Санах ой дээр байгаа ажлын хүснэгт  эсвэл түүний өөрчлөлтийг диск дээр тодорхой нэртэй файл болгож  бичихийг  хадгалах гэнэ.   

 

А. Нэр өөрчилж буюу эхэлж  хадгалах:

Save  As . . . (. . . гэж хадгалах) - командаар нэр өөрчилж  хадгална.

1. File цэснээс Save As . . .  команд сонгоно. Ингээд Save As  командын харилцах цонх гарч ирнэ.

2. Гарны товчийг латин үсгийн горимд шилжүүлээд Save As харилцах цонх дотор байгаа File name - файлын нэр текстийн талбар дотор хуучин нэрийг нь устгаад (Backspace ба Delete товчоор) шинээр өгөх эсвэл өөрчөх нэрээ бичнэ.

 

3. Мөн харилцах цонхны Save in талбарт файлыг хадгалах хавтасны нэрийг сонгож болно. Гэвч бид энэ өөрчлөлтийг хийхгүйгээр Save in талбар дотор хуучин байсан My Documents - миний баримтууд гэсэн нэртэй хавтас (директор)-г энэ удаад хэвээр үлдээе.

4. Save товч дарна. Ингэхэд санамжийн мөр дээр хадгалж байна гэсэн үг цэнхэр дөрвөлжин цэгүүдийн хамт гарах ба дараа нь цонхны нэрний мөрөнд  Microsoft Excel - үгийн ард файлын шинэ нэр бичигдэнэ. Үүнээс хойш нэр өөрчлөхгүй хадгалах бүрд энэ нэрээр хадгална.

               

Б. Хуучин нэрээр буюу байнгын  хадгалах аргууд:

Файлын  нэрийг нь өөрчлөхгүйгээр хадгалах бол дараах гурван аргын  аль нэгийг хэрэглэнэ.   Үүнд:

1 - р арга: File цэснээс Save команд сонгох.

2 - р арга: Стандарт командын мөрний урдаасаа гурав дахь  - Save  - хадгалах командын товч дээр хулганаар дарах.

3 - р арга: Гарнаас Ctrl + S хос товч дарах

гэсэн энэ гулван аргын аль нэгээр нь ойр ойрхон  хадгалж байх хэрэгтэй.

 

Нээх

               

Нээх - Open: диск дээр байгаа тодорхой нэр бүхий файлыг уншаад санах ой дээр бичихийг нээх буюу ачаалах гэнэ. Үүний тулд:

1.    File цэснээс Open  команд сонгоно. Ингэхэд Open харилцах цонх гарч ирнэ.

2.    Look  in  талбар дотор файл хадгалсан хавтсаа сонгоно.  Тухайлбал  My Documents  хавтас сонгосон байна.

3.    Жагсаалтын талбар  дотроос нээх файлын нэрийг олоод хулганаар нэг дарж сонгоно. Ингэхэд сонгогдсон файлын нэр хөх фонтой болсон байна.

4.    Open командын товч дарна.

 

 

                Хаах - Close: идэвхитэй байгаа (нүүрэнд нь байгаа) ажлын  дэвтрийг File цэснээс Close командаар хаана. Хэрэв ямар нэг өөрчлөлт хийгээд хадгалахаа мартаад энэ команд сонгосон бол / Doy you want to save cnanges computer ?  Yes, No, Cancel / -энэ нь та хийсэн өөрчлөлтөө хадгалах уу?  гэсэн үг ба тийм, үгүй, хадгалах командаас татгалзах гурван товчны аль нэгийг дарж хариулна.

САНАМЖ: хуучин нэрээр нь хадгалах аргаар ойр ойрхон хадгалж байх шаардлагатай. Файлыг хаахын өмнө хадгалах хэрэгтэй. Хэрэв дахин засч чадахгүй учир нь үл ойлгогдох алдаа хийвэл хадгалахгүй хаах хэрэгтэй.

Шинээр ажлын дэвтэр нээх: шинэ ажлын дэвтрийг File цэсний New - шинэ команд сонгож нээнэ.

 

Нүдний өгөгдлийг засах :

1. Өгөгдлийг нь засах нүдийг  идэвхжүүлнэ.

2. F2  товч дарна.  Ингэхэд Excel програм засварын горимд шилжиж төлөвийн мөрөн дээр  Edit үг гарахын зэрэгцээгээр  нүдэн дотор  тэмдэгтийн курсор гарч ирнэ.

3. Засвараа хийнэ.

4. Enter  товч дарж хийсэн засвараа оруулна.

 

Өгөгдлийн утга арилгах:

1. Утгыг нь арилгах өгөгдөлтэй  нүд, мужийг  сонгоно. 

2. Динамик /хураангуй/ цэснээс  Clear Contents  команд сонгоно.

 

Өгөгдлийг нүдэнд байрлуулах

 

Excel  програмын хүснэгтийн нүдэнд  өгөгдөл байрлах стандарт байрлал нь:  

Хэвтээ - Horizontal  байрлалд анхны стандарт байдлаар  тоон өгөгдөл нүднийхээ зүүн, тоон биш өгөгдөл нүднийхээ баруун талд  зэрэгцэж  байрладаг.  Үүнийг General - ерөнхий байрлал гэж нэрлэнэ.

Босоо - Vertical  байрлалд анхны стандарт байдлаар  тоон өгөгдөл ба тоон  биш өгөгдөл нүднийхээ доод талд  зэрэгцэж  байрладаг. 

 

Format  цэснээс  Cells  командын Alignment дэд командаар энэ стандарт байрлалыг  нүд тус бүрээр, эсвэл нүд мужийг нэгтгээд,  эсвэл сонгосон нүднүүдэд голлуулах  гэх мэх олон янзаар байрлуулж болно.  Нүдэндээ багтахгүй байгаа өгөгдлийг  нүдэн дотор нь мөрүүдэд хуваах (нугалах гэж хэлж болно)  эсвэл  багасгаж багтаах зэрэг үйлчилгээ хийнэ. Бас бичигдэх чиглэлийг өөрчилнө.

 

Нүдэнд өгөгдлийг байрлуулах ерөнхий схем:

 

1. Ижил байрлалтай байх эсвэл нэгтгэх нүднүүдийг сонгоно.

 

2. Format  цэснээс  Cells  команд сонгоно. Ингэхэд  Format Cells  командын харилцах цонх гарна.

Format Cells  командыг  өөрөөр гарнаас  Ctrl+1 (Бичгийн машины хэсгийн 1-ийн тооны товч) товчоор  эсвэл  Динамик цэснээс сонгж болно. 

Сонгогдсон  нүд,  мөр,  багана,  мужийн дотор  хулганы заагчийг байрлуулаад  хулганы  баруун  товч  дарахад  нээгддэг цэсийг  Dinamic Menu-Динамик цэс  гэж нэрлэнэ. Динамик цэсийг өөрөөр  Хураангуй цэс гэж нэрлэх  ба түүнийг гарнаас  Shift+F10  товчоор нээнэ. 

Format Cells  команд  зургаан дэд каманд буюу нүүрээс тогттог болох нь түүний цонхноос харагдаж байна.

3. Alignment - зэрэгцүүлэх/байрлуулах  дэд командыг сонгоно.

 

4. Horizontal - хэвтээ  байрлалын  дараах сонголтуудаас нэгийг нь хийнэ. Үүнд:

а. General - Ерөнхий байрлалаар  тоон өгөгдлийг нүдний баруун тал руу,  тоон биш өгөгдлийг нүдний зүүн талд байрлуулна.

б. Left - зүүн,  өгөгдлийг (тоон ба тоон бишнүдний зүүн талд байрлуулна. Indent-зүүнээс авах зайг сонгоно.

в. Center - төв/голд  (Баруун зүүнээсээ) байрлуулна.

г. Right - баруун , өгөгдлийг   нүдний баруун талд байрлуулна. Indent-баруунаас авах зайг сонгоно.

д. Fill - нүдийг тухайн тэмдэгтээр дүүргэнэ.

е. Justify - нүдний зүүн баруун хоёр талд тараан байрлуулна.

ё. Center Across Selection - сонгосон нүднүүдийн голд  (Баруун зүүнээсээ) байрлуулна.

 

5. Vertical-Босоо  байрлалын  дараах сонголтуудаас нэгийг нь хийнэ. Үүнд:

а. Top - дээдөгөгдлийг  нүдний дээд талд байрлуулна.

б. Center - төв/голд  (дээд доод талаасаа) байрлуулна.

в. Botton - доод, өгөгдлийг   нүдний доод талд байрлуулна.

г. Justify - нүдний дээд доод хоёр талд шахаж байрлуулна

 

6. Wrap text - Багтаагүй текстийг таслан шинэ мөр үүсгэж байрлуулна.   (текстийг нугалах) Тухайн мөрийн өндөр өөрчлөгдөнө.

7. Shrink to fit - Багтаагүй текстийг нүдэнд багттал жижигрүүлнэ.

8. Merge cells - Сонгосон нүднүүдийг нэгтгэнэ.

 

9. Orientation -чиглэл хэсэгт жижиг ромбыг хулганаар дарж бичигдэх чиглэлийг сонгоно.

10. Ок товч дарж хийсэн сонголтуудаа хэрэгжүүлнэ.

 

Эдгээр олон сонголтуутын  боломж олон янз байх нь илэрхий.  Гэвч тэр олон боломжоос  нийтлэг тохиолдох дорх гурван дасгалыг хийж сурвал өгөгдлийг нүдэнд байрлуулах, үүний дотор ямарч хүснэгтийн толгой хийх чадвартай болно.

 

Дасгал 1.  Нүд,  мужид  ижил байрлал сонгох дасгал хамгийн түгээмэл хэрэглэгддэг тохиолдол юм.

                    C9:M9  нүднүүдийн өгөгдлийг хэвтээ ба босоо байрлалд голлуулж,  нугал.

 

1. C9:M9  нүднүүдийг сонгоно.

2. Format Cells команд сонгоно.  Ингэхэд Format Cells командын харилцах цонх гарна.

3. Alignment-зэрэгцүүлэх/байрлуулах  дэд командыг сонгоно.

4. Horizontal-хэвтээ  байрлалын сонголтуудаас голлуул гэсэн болохоор Center үгийг сонгоно.

5. Vertical-босоо  байрлалаас мөн center-төв  сонголт хийнэ.

6.

-сонголтоор текстийг нүдэн дотор нь хувааж олон мөр болгоно. (нугална)

7. OK товч дарж хийсэн сонголтуудаа хэрэгжүүлнэ.

 

Дасгал 2.  Бас нэг өргөн хэрэглэгддэг тохиолдол нүднүүдийг нэгтгээд өгөгдлийг байрлуулах дасгал юм.

                      B8:B9  нүднүүдийг нэгтгээд  өгөгдлийг нь хэвтээ ба босоо байрлалд голлуулж,  нугал.

 

1. B8:B9  нүднүүдийг сонгоно.

2. Format Cells команд сонгоно.  Ингэхэд Format Cells командын харилцах цонх гарна.

3. Alignment-зэрэгцүүлэх/байрлуулах  дэд командыг сонгоно.

4. Horizontal-хэвтээ  байрлалын сонголтуудаас Center үгийг сонгоно.

5. Vertical-босоо  байрлалаас мөн center-төв  сонголт хийнэ.

6.

-сонголтоор текстийг нүдэн дотор нь хувааж олон мөр болгоно. (нугална)

7.

-сонголтоор текстийг нүдэн дотор нь хувааж олон мөр болгоно. (нугална)

8. OK товч дарж хийсэн сонголтуудаа ажиллагаанд оруулна.

 

Өмнөх үйлдлийг давтах: Өмнөх үйлдлийг өөр хэсэгт давтан хөдөлмөр хөнгөвчлөх боломж бий. Жишээлбэл:  Дасгал 2 –ийн үйлдлийг N8:N9 нүдэнд давтан хийе.  Үүний тулд:

1.     N8:N9 нүдүүдийг сонгоно.

2.     Edit  цэснээс  Repeat format cells  команд сонгоно. Ингэхэд дасгал 2 –ын сонголтууд N8:N9 нүднүүдэд хэрэгжинэ.  Үүнийг арай хялбараар  гарнаас  Ctrl+Z  товч дарах  эсвэл  стандарт хэрэглүүрийн мөрнөөс  Undo  хэрэглүүрийг сонгох  замаар хийж болно.

 

Дасгал 2 –ийн үйлдлийг бас А8:А9 нүдэнд давтан хийж болно.

 

Дасгал 3.  Сонгосон нүднүүдэд эхнийх нь нүдний өгөгдлийг голлуулах мэдвэл зохих хэрэглээ юм.

                      E8:M8 нүднүүдэд эхнийх нь нүдний өгөгдлийг голлуул.

1. E8:M8  нүднүүдийг сонгоно.

2. Format Cells команд сонгоно.

3. Alignment - зэрэгцүүлэх/байрлуулах  дэд командыг сонгоно.

4. Horizontal - хэвтээ  байрлалын сонголтуудаас  Center Across Selection  сонголтыг хийнэ.  Энэ нь Сонгосон нүднүүдэд эхнийх нь нүдний өгөгдлийг голлуулах  гэсэн утгаар хэрэглэгдэнэ.

5. Vertical - босоо  байрлалаас мөн center-төв  сонголт хийж болно.

6.

-сонголт хийж болно.

7. OK товч дарж хийсэн сонголтуудаа ажиллагаанд оруулна.

 

Дасгал 3 –ыг бас В1:N1 нүдэнд давтан хийж  үндсэн гарчгийг хүснэгтийн хэмжээнд голлууна. Бас  В3:N3 нүдэнд давтан хийнэ. Гарчгийн хэсгийн  бусад өгөгдлийг ерөнхий байрлалаар нь үлдээнэ.

 

Санамж:  1. Center Across Selection  сонголт хэрэглсэн үед  Merge cells –г  идэвхгүй байлгана. 

2. Center Across Selection  сонголт хэрэглсэхийн оронд  Merge cells –г хэрэглэж болох боловч Microsoft Excel 97 програмаар хүснэгт хийх үед Center Across Selection  -г хэрэглэх нь  хүснэгтийн дундуур  багана нэмэх, хасахад тохиромжтой байдаг.

 

Ялгаа багатай байрлалыг давтан хийх:  Ялгаа багатай байрлалтай өгөгдөлтэй нүднүүдэд эхлээд хамт хийгээд  дараа нь ялгаатай байрлалыг нь давтан хийх нь ашигтай байдаг.    

Жишээлбэл  C9, D9, M9  нүднүүдийг сонгож  Format cells  командыг дахин дуудаж  Orientation-чиглэл хэсгийн хамгийн дээд талын ромбыг хулганаар дарж бичигдэх чиглэлийг доороос дээш буюу 90° болгоно.  Мөн энэ үйлдлийг  А8:А9  нүдэнд хийнэ.

 

Нүдний өгөгдлийн үгийг дүрмээр мөр шилжүүлэх:

1-р арга: Нүдний өгөгдлийн үгийг тухайн хэлний үг таслах дүрмээр мөр шилжүүлэхдээ засварын  горимд  орж  мөр шилжүүлэх байрлалд курсор байрлуулан  -  /зураас/ тэмдэгт оруулна.

 

Санамж: Ингэж мөр шилжүүлсэн үг  баганын өхгөнийг  ихэсгэхэд  буцаад нэг мөрөнд шилждэг болохыг анхаарах хэрэгтэй.

 

2-р арга: Нүдний өгөгдлийг буцаж шилжихгүйгээр  мөр шилжүүлэхийн тулд шилжүүлэх байрлалд курсор байрлуулаар  гарны товчны  Англи горимд  Ctrl+Enter  товч дарна.

 

Ийнхүү  МУБИС-ийн  шалгалтын хуудасны  толгойн хэсэг бэлэн боллоо.

 

Өгөгдлийг хуулах:

 

1-р арга. Стандарт байдлаар хуулах:

1. Хуулагдах өгөгдөлтэй нүд, мөр, багана, мужийг Сонгоно.

2. Copy  команд сонгоно.

3. Хүлээж /оруулж/ авах  нүд, мөр, багана, мужийг Сонгоно. 

4. Paste  команд сонгоно.

 

2-р арга. Хулганаар чирч хуулах нь стандарт чирч хуулахтай адилхан.

 

3-р арга. Хулганаар чирч зэрэгцээ нүд, мужид хуулах:

1. Хуулагдах  нүд,  мужийг сонгоно. 

2. Сонгогдсон нүд, мужийн бөглөх залуур дээр хулганы заагчийг байрлуулна. Ингэхэд хулганы заагч + нэмэх тэмдэг хэлбэртэй болно.

3. Зэрэгцээ нүд мужид чирч хуулна. 

 

Өгөгдлийг шилжүүлэх:

 

1-р арга. Өгөгдлийг хуулах 1-р аргын  Copy  команд сонгохын оронд  Cut-шилжүүлэх (хайчлах) команд сонгоно.

 

2-р арга. Хулганаар чирч шилжүүлэх нь стандарт чирч шилжүүлэхтэй адилхан.

 

Хүснэгтийн бусад мэдээлэл оруулах:

 

Хавсралт-1-д байгаа хүснэгтийн гаднаас оруулах бусад өгөгдлийг оруулах хэрэгтэй.

Хүснэгтийн бие (үндсэн) хэсгийн    A10:A41,   B10:D39,   F10:H39   мужуудад хавсралт-1-д  байгаа утга бүхий өгөгдлүүдийг утгынх нь өөрчлөлтөөс үзэхэд хялбар аргаар  оруулж болно. 

 

Мөн хүснэгтийн   B49,   B51,   B53,   B55,   B57,   E59   нүднүүдэд  хөл хэсгийн өгөгдлийг оруулна.

Ингэснээр хүснэгтийн гарнаас оруулах бүх өгөгдөл орлоо.  Цаашид боловсруулалт хийх л үлдлээ.

 

Хэвлэх

 

Хэвлэхэд: 1.Хэвлэх хуудас тохируулах, 2.хэвлэх загварыг урдьчилан харах, 3.хэвлэх гэсэн 3 бүлэг үйлдлийг хийх командыг File цэснээс сонгож хэрэглэнэ.

 

Хэвлэх хуудас тохируулах:

1.File цэснээс Page Setup-хуудас тохируулах команд сонгоно. Ингэхэд Page setup цонх гарч ирнэ.

2.Page Setup командын Page дэд командыг сонгоод  а).Paper Size талбараас цаасны хэмжээг, 

б) Orientation хэсгээс: Portrait-босоогоор, Landscape-хөндлөнгөөр гэдгээс шаардлагатайг нь сонгоно.

3.Margins дэд командыг сонгоод цаасны ирмэгүүдээс авах дараах зайнуудыг сонгоно.

4.Sheet  дэд командын Print area  талбарт  хэвлэгдэх нийт мужийг зааж өгнө.

Тохируулгыг хийсний дараа харилцах цонхны  ОК товч дарна.

 

Хэвлэх загварыг урьдчилан харах:

File цэснээс Print Preview-хэвлэх загварыг урьдчилан харах команд сонгоно. Ингэхэд компьютерийн дэлгэц дээр загварын цонх гарч ирнэ. Төлөвийн мөрөнд хэдэн хуудастай хэд дэхь нь идэвхтэй гэдгийг заасан байна. Загварын дээд талд загвартай ажиллах командын товчнууд бүхий мөр байна. Загвартай дараахи байдлаар ажиллана.

Ё       тухайн харагдаж байгаа загварыг хэвийн хэмжээнд нь томруулж харах бол харах байрлал дээрээ хулганаар дарж томруулж хараад, дахин дарж жижигрүүлнэ.

Ё       гарны Page Up товчоор өмнөх, Page Down товчоор дараагийн хуудсыг харна.

     Загваруудыг харсны дараа Close-хаах командын товчоор хаана.

 

Хэвлэх - Print:

File цэснээс Print - хэвлэх команд сонгоно. Ингэхэд  Print харилцах цонх гарч ирнэ.

1.    Printer - хэвлэгч хэсгээс хэвлэх хэвлэгчээ сонгоно.

Print Range  хэсэгт:   All-бүх хуудсыг хэвлэх,  Pages сонголтоор хэвлэгдэх хуудаснуудыг зааж өгнө.

3.    Copies-хувь хэсгээс хэдэн хувь хэвлэхээ сонгоно.

Эцэст нь хэвлэгчийг асааж, цаасаа тавиад бэлэн гэсэн ногоон гэрэл ассан бол ОК товч дарна.

 

 

Гуравдугаар бүлэг. Хүснэгт боловсруулах

 

Хүснэгтийн өгөгдлийг боловсруулах нь  Microsoft Excel  програм ашиглаж байгаагийн цөм хэсэг юм. Хүснэгтийн өгөгдлийг томъёо хэрэглэж тооцоог маш хялбар, хурдан гүйцэтгэж болдогоороо энэ програмын гайхамшигтай сайн тал ба бусад хэрэглээний програмаас онцгой ялгарах  шинж болно.

 

Томъёо хэрэглэх

 

Томъёо нь  өгөгдлийн утга, нүд мужийн хаяг, үйлдлийн тэмдгүүд болон функцуудыг агуулна. Хэрвээ мөр эсвэл баганын дагуух нүднүүд ижил томъёотой байвал  аль нэг нүдэнд нь томъёо оруулаад бусад нүдэнд хуулна. Ингэхэд томъёо нь хүлээн авч байгаа нүдэнд зохицон өөрчлөгдөж бичигдэнэ. Энэ нь томъёо хэрэглэх ажиллагааг хөнгөвчлөх давуу тал юм.

 

Нүдэнд  томъёо оруулах: 

Ямар нэг нүдэнд томъёо оруулахад дараах үйлдэл хийнэ.  Үүнд:

1. Томъёо оруулах нүдийг идэвхжүүлнэ.

2. = (тэнцүүгийн тэмдэг)-г бичнэ.  Энэ нь томъёо гэдгийг ялгах үзүүлэлт болно.

3. Томъёог  гарнаас  бичнэ.

4. Enter  товч  дарна. Ингэхэд идэвхитэй нүдэнд томъёо орж холбогдох тооцоо хоромхон зуур хийгдэж үр дүн нь тухайн хүдэн дээр гарна. 

 

Томъёотой нүдийг идэвхжүүлэхэд  нүдэн дээр томъёогоор бодогдож гарсан утга,  томъёоны мөрний 3-р хэсэгт томъёо нь харагдана.

 

Жишээ нь:   E10  нүдэнд   (C10+D10)/(C7+D7)*100  томъёо орууляа. 

1. Томъёо оруулах  E10  нүдийг идэвхжүүлнэ.

2. = (тэнцүүгийн тэмдэг)-г бичнэ. 

3.  =(C10+D10)/(C7+D7)*100    томъёо бичнэ. 

4. Enter  товч  дарна.         Ингэхэд  E10  нүдэн   дээр  үр дүн  60  тоо гарна. 

 

Томъёо хуулах жишээ:  E10  нүдний  E11:E41  мужид хуул.

1-р арга. Стандарт байдлаар хуулах:

1. Хуулагдах томъёотой  E10  нүдийг  сонгоно.

2. Copy  команд сонгоно.

3. Хүлээж /оруулж/ авах  E11:E41  мужийг Сонгоно. 

4. Paste  команд сонгоно.

 

Ингэхэд  томъёо  хуулагдсан боловч   E11  нүдэнд   (C11+D11)/(C8+DCool*100  томъёо,   E12  нүдэнд   (C12+D12)/(C9+D9)*100  томъёо,  E13  нүдэнд   (C13+D13)/(C10+D10)*100  томъёо  бичигдэж буруу томъёо  болсон байна. 

Энэ нь  томъёог  баганын дагуу  хуулахад мөрийн дугаар нэмэгддэг,  мөрний дагуу  хуулахад баганын үсэг баруун талын үсэг болж  хуулагдан очсон нүдэндээ зохицон өөрчлөгддөгтэй холбоотой.  

Энэ алдааг залруулахын тулд  томъёог  баганын дагуу  хуулахад мөрийн дугаарыг,  мөрний дагуу  хуулахад баганын үсгийг өөрчлөгдөхгүй болгоно.   Энэ зорилгоор  тэмдгийг хэрэглэнэ.  Иймд  E10  нүдний  томъёог    (C10+D10)/(C$7+D$7)*100   болгож засаад дахин хуулах үйлдэл хийвэл алдаагүй болно.

Рейтингийн үнэлгээг бодох    томъёог

I10 нүдэнд  =(E10+3*F10+2*G10+4*H10)/10  гэсэн томъёогоор  оруулаад   i11:i41 мужид  хуулна.  

 

F42  нүдний томъёог  G42:L42  нүднүүдэд хуулна. 

 

Excel  програмын функцууд

 

Microsoft Excel  програмын томъёонд  түүний олон арван функцууд онцгой үүрэгтэй. Функц хэрэглэснээр  томъёог  хялбар, үр дүнтэй болгоно. Microsoft Excel 97 програмд 10 бүлэгт хуваагдах  325  функцтэй.  Эдгээрээс  бидний хийж байгаа хүснэгт,  мөн  цалингийн болон  ерөнхий боловсролын сургуулийн дүнгийн хүснэгтүүдийг боловсруулахад  дорх  цөөн  тооны гол функцийг мэдсэнээр  тооцоо хийгээд байдаг.

Өргөн хэрэглэгдэх зарим функцууд

 

Sum

Үүрэг:                   Sum  функц нь өгөгдсөн тоонуудын нийлбэр бодно.

Бичих хэлбэр:    sum(number1, number2, number3,  . . . )

Аргументууд:     number1, number2, number3,  . . . нь нүд,  мужийн хаяг.

Жишээ 1.              sum(c10:c41)       Үр дүн:   c10:c41 мужийн  32  нүдний тоон өгөгдлийн нийлбэр өгнө.

 

Хэрэглэх.            

I арга: Томъёо бичиж хэрэглэх.   

1.C42 нүдийг сонгоно.  2.=  тэмдэг бичнэ.  3. sum(c10:c41) томъёо бичнэ.   4.Enter товч дарна.  Ингэхэд С42 нүд дээр үр дүн  440  тоо гарна.

 

II арга:  АutoSum  хэрэглэх:         

1.D42 нүдийг сонгоно.     2. еutoSum  хэрэглүүр дээр хулганаар нэг дарна. Ингэхэд D42 нүд дээр =sum(d10:d41) томъёо бичигдэх ба d10:d41  муж жирэлзэх хүрээгээр тодорно.   3.Дахин   еutoSum  хэрэглүүр дээр хулганаар нэг дарна.  Ингэхэд D42 нүд дээр  үр дүн  680  тоо гарна.

 

Round

Үүрэг:                   Round   функц нь өгөгдсөн тоог  тоймлоно.

Бичих хэлбэр:    round(number, num_digits)

Аргументууд:     number-тоймлох тоо,   num_digits-тоймлох оронгийн тоо.

Санамж:               num_digits-тоймлох орон  1 бол бутархайн 1 оронгоор,  2 бол бутархайн 2 оронгоор,  0 бол бүхлийн оронгоор тус тус тоймлоно.

 

Жишээ 1.              round((E10+3*F10+2*G10+4*H10)/10,0)   Үр дүн:  (E10+3*F10+2*G10+4*H10)/10 томъёогоор гарсан  тоон утгыг бүхлийн оронгоор тоймлоно.

 

Average

Үүрэг:                   Average  функц нь өгөгдсөн тоонуудын  арифметик  дундаж бодно.

Бичих хэлбэр:    average(number1, number2, number3,  . . . )

Аргументууд:     number1, number2, number3,  . . . нь   нүд,  мужийн хаяг.

Жишээ 1.  average(e10:e41)   Үр дүн:  e10ec41 мужийн  32  нүдний тоон өгөгдлийн дундаж өгнө.

 

Хэрэглэх.            

I арга: Томъёо бичиж хэрэглэх.   

1. E42 нүдийг сонгоно. 

2. =  тэмдэг бичнэ. 

3. average(e10:e41) томъёо бичнэ.  

4. Enter товч дарна.  Ингэхэд  E42 нүдэн  дээр  үр дүн  87.5  тоо гарна.

 

II арга:  fx  хэрэглүүр хэрэглэх: 

1. F42 нүдийг сонгоно.

2.  fx  хэрэглүүр дээр хулганаар нэг дарна. Ингэхэд  Insert Function цонх гарна.

3. Нээгдсэн  Insert Function  цонхны  Select a function-нэг функц  сонго  жагсаалтын талбараас  AVERAGE үгийг сонгоно.  

4. OK  товч дарна.   Ингэхэд  Insert Function цонх  хаагдаж,  Function Arguments  цонх гарах  ба түүний   AVERAGE  хэсгийн  number1  талбар дотор  F10:F41  мужийн хаяг бичигдэнэ. 

5. Function Arguments  цонхны  OK  товч дарна.  Ингэхэд  F42  нүдэн  дээр  үр дүн  73,5  тоо гарна.

 

 

Энэ нь  ямар нэг функцийг  fx  хэрэглүүрээр  хэрэглэх арга юм. 

 

If

Үүрэг:                   If   функц нь  өгөгдсөн  logical_test  нөхцөл биелсэн тохиолдолд  value_if_true  утгыг, биелээгүй тохиолдолд  value_if_false  утгыг өгнө.

Бичих хэлбэр:    if(logical_test,value_if_true, value_if_false)

Аргументууд:     logical_test - нөхцөл,  value_if_true  - нөхцөл биелсэн тохиолдолд,   value_if_false  - нөхцөл биелээгүй тохиолдолд  өгөх утга.

Санамж:               If   функцийг долоо хүртэл давхар хэрэглэж  болно.

 

Жишээ 1.  

=IF(I10>=90;"A";IF(I10>=80;"B";IF(I10>=70;"C";IF(I10>=60;"D";IF(I10>0;"F";" ")))))  томъёогоор  үсгэн үнэлгээг, 

Жишээ 2.  

=IF(I10>=90;4;IF(I10>=80;3;IF(I10>=70;2;IF(I10>=60;1;IF(I10>0;0;" ")))))  томъёогоор  тоон үнэлгээг, 

Жишээ 3.  

=IF(I10>0;ROUND(I10*$F$6/100;2);" ")   томъёогоор   чанарын үнэлгээг  тус тус бодно.

 

Эдгээр томъёонуудыг  харгалзан  J10,  K10,  L10  нүднүүдэд оруулж доош  нь хуулна.

 

Rank

Үүрэг:                   Rank   функц нь  өгөгдсөн  number – дараалал олох тооны  ref  - тоон жагсаалт дахь дарааллыг   order  - дараалуулах аргыг тодорхойлох тоог  үндэслэн тогтооно.

Бичих хэлбэр:    rank(number,ref,order)

Аргументууд:     number – дараалал олох тоо,  ref  - тоон жагсаалт,   order  - дараалуулах аргыг тодорхойлох тоо.

 

Жишээ 1.              =RANK(I10;I$10:I$41)  функц нь  I10  нүдний тоо  I$10:I$41  мужийн тоон жагсаалтанд ямар дараалал  эзлэхийг тогтооно.

 

Энэ томъёог  М10  нүдэнд оруулж доош  нь хуулна.

 

Count

Үүрэг:                   Count   функц нь  өгөгдсөн  range – нүдний муж дахь  хоосон биш утгын тоог өгнө.

Бичих хэлбэр:    countif(range)

Аргументууд:     range – нүдний муж.

 

Жишээ 1.              = count(J10:J41)       Үр дүн:  j10:j41 мужийн  үнэлгээний тоог өгнө.

 

Countif

Үүрэг:                   Countif   функц нь  өгөгдсөн  range – нүдний мужид   criteria – хайх нөхцөлийг хангах утгын тоог өгнө.

Бичих хэлбэр:    countif(range,criteria)

Аргументууд:     range –нүдний муж,   criteria – хайх нөхнөл.

 

Жишээ 1.              = countif(J$10:J$41;"A")       Үр дүн:  j10:j41 мужийн  A үнэлгээний тоог өгнө.

 

Sumif

Үүрэг:                   Sumif   функц нь  өгөгдсөн  range – нүдний мужид   criteria – хайх нөхцөлийг хангах утгуудын нийлбэрийг олоод  sum_ range–нийлбэр олох нүдэнд  өгнө.

Бичих хэлбэр:    sumif(range,criteria, sum_ range)

Аргументууд:     range–нөхцөл шалгах нүдний муж,  criteria–хайх нөхнөл, sum_ range–нийлбэр олох нүд.

 

Эдгээр функцийг хэрэглэснээр шалгалтын хуудасны томъёог хүснэгт дээр  дахин авч үзье.

 

 

Дөрөвдүгээр бүлэг. График байгуулах

 

Хүснэгтэн мэдээлэлд шинжилгээ хийх, мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр дүрслэх зорилгоор график байгуулна. Графикийг байгуулахдаа  InsertChart ... командыг эсвэл Insert Chart  хэрэглүүрийг сонгоно. График байгуулах горимоос гарахдаа ажлын хүснэгтийн дурын байрлалд нэг даралт хийнэ. Графикийн координатын мужийн дурын газар хос даралт хийж график горимд шилжин шаардлагатай засвар өөрчлөлтийг хийнэ.

 

Chart Wizard  програмаар график байгуулах

 

MS Excel  програмын ажлын хүснэгт дэх өгөгдлийг ашиглаж  графикийг эхлэн байгуулах,  байгуулагдсан графикт засвар хийх алхмуудыг Chart Wizard - Мастер график  програмаар гүйцэтгэнэ.  График байгуулахад  6 үйлдэл гүйцэтгэнэ.  Эдгээрийг авч үзье.

 

1. График байгуулах муж сонгох:  Эхэнд нь график байгуулах  өгөгдлүүдийг тэдгээрийн мөр, баганын нэрийн хамт сонгоно.

 

2. График горимд шилжих: InsertChart ... командыг эсвэл Insert Chart  хэрэглүүрийг сонгож Chart Wizard харилцах цонхыг нээнэ. Энэ командын цонх нь график байгуулах 4 алхамаас тогтоно.  Эдгээр алхмуудаас арын алхамд  Next,  өмнөх алхамд  Back  командын товчоор шилжих ба  Finish  товчоор график байгуулах ажиллагааг дуусгана.

 

3. Графикийн төрөл сонгох: Step 1 of  4 - Chart Type  гэсэн эхний энэ алхамд  Standart Types нүүрний  Chart Type талбараас графикийн төрөл,  Chart sub-type талбараас дэд төрөл сонгож  Next товч дарж дараагийн алхамд шилжинэ.

 

4. График байгуулах өгөгдлүүдийг тодорхойлох: Step 2 of  4 - Chart Sourse Data гэсэн хоёрдох алхамд Data range талбарт график байгуулах өгөгдлүүдийг тэдгээрийн мөр баганы нэрний хамт тодорхойлж өгнө. Үүнийг график байгуулах муж сонгох үед зааж өгсөн бол энд автоматаар гарч ирэх ба энэ нөхцөлд зөвхөн хянаж засварлах бол засаж болох юм.   Series in талбарт  графикийг мөрийн дагуу байгуулах бол Rows,  баганын дагуу байгуулах бол Columns  сонголтын товчний аль нэгийг сонгоно. Ихэнх тохиолдолд энэ алхамд шууд  Next товч дарж гуравдугаар алхамд шилждэг.

 

5. Координатын мужийг тодорхойлох: Step 3 of  4 - Chart Options гарчигтай гуравдахь алхам  6 дэд команд буюу нүүртэй. Үүнд:

5.1.Title-Нэр (гарчиг) дэд камандын нүүрт 

·         Chart Title  талбарт координатын муж буюу графикийн нэрийг,

·         Category (X) axis  талбарт  X тэнхлэгийн нэрийг, 

·         Category (Y) axis  талбарт  Y тэнхлэгийн нэрийг  тус тус бичнэ.

 

5.2. Axis-Тэнхлэгүүд дэд камандад координатын тэнхлэгүүд болон түүний утгыг,  

5.3. Gridlines - Шугам (Тор) дэд камандад гол-major, гол биш-minor  шугамуудыг,  

5.4. Legend - Тайлбар  дэд командад  тайлбарыг графикийн аль талд байрлуулахыг,

5.5. Data Labels - Өгөгдлүүдтэй холбоотой мэдээлэлд  дараах сонголтуудын аль нэгийг хийнэ. Үүнд:

·         None - Өгөгдлүүдтэй холбоотой мэдээллийг дүрслэхгүй,

·         Show value - Өгөгдлүүдийн тоон утгыг,

·         Show percent - Өгөгдлүүдийн тоон утгыг хувиар илэрхийлж,

·         Show label - Өгөгдлүүдийн X тэнхлэгийн нэрийг,

·         Show label and persent - Өгөгдлүүдийн X тэнхлэгийн нэр болон хувийг тус тус дүрсэлнэ.

5.6. Data Table - Өгөгдлийн хүснэгт хэсэгт өгөгдлийн хүснэгт болон тайлбарыг графикийн хамт гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

Эдгээр бичиглэл болон сонголтуудыг хийсний дараа Next товч дарж сүүлчийн алхамд шилжинэ.

 

6. Графикийн байрлалыг тодорхойлох: Step 4 of  4 - Chart Location гарчигтай сүүлчийн алхамд графикийг  шинэ хуудсанд байрлуулах бол  As new sheet,  өгөгдлийн мужтай хамт байрлуулах бол As object in  сонголт  хийж  Finish  командын товчийг дарна.  Ингэхэд график сонгосон байрлалд байгуулагдана.

 

Графикийн  хэмжээ өөрчлөх:

Графикийн дотор хулганаар дарж сонгоод  түүний хүрээний өнцөг болон ирмэг дээр гарах дөрвөлжин дүрсэн дээр хулганы заагч байрлуулаад хулганы заагч чирэх хэлбэрт ороход гадагш чирч  томруулах ба дотогшоо чирч жижигрүүлнэ.

 

Графикийн  байрлал өөрчлөх:

Графикийн байрлалыг өөрчлөхдөө түүний  дотор сул зайн дээр хулганы заагч байрлуулан  чирч өөрчилнө.  

 

Графикийн хэсэг бүрд хэвжүүлэлт хийх:

Графикийн хэсэг бүр тусдаа объект юмаа. График дээрх гарчиг, тайлбар, өгөгдөл зэрэгт тус тусад нь хэвжүүлэлт хийнэ. Жишээ нь гарчигийг  Arial Mon  фондтой, 12 цэгийн өндөртэй болгох бол гарчиг дээр хулганаар дарж сонгоод  энэхүү фонд болон хэмжээг ердийн текстийн адилаар сонгоно.


Хавсралт 1


Comments


Бичлэг: 1 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Excel программын тухай
. Үйлдлийн системийн тухай
. Оюутны бие даалтын ажил гэж юуг хэлэх вэ
. Windows 8 үйлдлийн системийг суулгах заавар
. Ахлагчийн сургуульд үзэх Мэдээлэл зүй хичээлийн хөтөлбөр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Хууль сахиулахын их сургууль
. Хил хамгаалах ерөнхий газар

Найзууд

Зохиогчийн эрх

© information




:-)
 
xaax