information
2014-01-14
Ахлагчийн сургуульд үзэх Мэдээлэл зүй хичээлийн хөтөлбөр
 НЭГ.  ХИЧЭЭЛИЙН  ТОДОРХОЙЛОЛТ

1.1 Мэдээлэл зүй хичээлийн танилцуулга

Хичээлийн нэр: Мэдээлэл зүй

Хичээлийн жил: 2013-2014

            Индекс:         

            Кредит цаг:   1.0

Нийт цаг: 28 цаг (лекц-6, дасгал-22)

          Семестр: I

Орох дамжаа: нэгдүгээр дамжаанд

Залгамж холбоо: Мэдээллийн  технологи,  мэдээллийн  систем

Заавал судалсан байх хичээл

Үндэслэл

1

Мэдээлэл зүй

Орчин үеийн шаардлага нийлүүлэн алхахын тулд мэдээлэл зүй хичээлийг юуны түрүүнд судалсан байх шаардлагатай. Энэ хичээл нь Ерөнхий боловсролын сургалтаар заагдсан байдаг

2

Гадаад хэл

Мэдээлэл зүй хичээлээр олсон мэдлэгээ бататган цаашид гүнзгийрүүлэн, бие даан суралцах, шинжилгээ судалгаа хийх, семинарын хичээлд бэлтгэх, гадаад хэл дээр интернэтээс ном, сурах бичиг, сонин сэтгүүл ашиглах зэрэгт хэлний мэдлэг нэн чухал тул гадаад хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай.

 

1.2      Мэдээлэл зүй хичээлийг судлах хэрэгцээ, шаардлага:

Мэдээллийн технологийн эринд ажиллан амьдарч буй хүн бүхэн цаашлаад төрийн алба хаагч бүхэн энэхүү хичээлийг судалсан байх шаардлагатай.

1.3     Мэдээлэл зүй хичээлийн зорилго:

Энэ хичээлийн зорилго нь мэргэжлийн бус ангиудын оюутнуудад мэдээлийн технологийн талаар суурь мэдлэг олгон, компьютер дээр чөлөөтэй ажиллан интернэтээс мэдээллийг  бүрэн  олж  татаж авч  ашиглаж чаддаг болгоход оршино.

1.4    Мэдээлэл зүй  хичээлийн зорилт:

Энэ хичээлээр оюутнууд мэдээллийн технологийн техникийн үндэс, мэдээллийн системийн технологи, программ хангамж, хэрэглээний программуудын ашиглалт, интернэт, интернэтийн хайлтын системийг ашиглаж сурах явдал болно.

Мэдээллийн технологийн техникийн үндэс, компьютерийн бүтэц, зохион байгуулалт түүний үндсэн байгууламжууд, тэдгээрийн үүрэг, ажиллагааны зарчим, мэдээллийн техникийн найдвартай ажиллагааны үндсийг судлана.

Мэдээллийн системийг байгуулах нөхцөл нь болох сүлжээний технологийн үндэс, сүлжээний техникийн үндсэн төхөөрөмжүүдийн ажиллагааны зарчим, мэдээллийн сүлжээний бүтэц, түүний ажиллагааны онцлог, сүлжээний төрөл ба хэрэглээ, сүлжээний протокол программууд тэдгээрийн ангилал, ашиглалтын онцлог. Интернэтиин үйлчилгээний төрлүүд, браузер программуудын төрөл ашиглалтын байдал, интернэтиин хайлтын системд ажиллах үндсийг судлана.

Мэдээллийн технологийн программ хангамжийн ангилал/системийн программ хангамж, хэрэглээний программ хангамж/, тэдгээрийн зориулалт бүрэлдэхүүн, системийн программ хангамжийн төрөл, бүрэлдэхүүн, ашиглалтын онцлог өргөн хэрэглэгдэж байгаа үйлдлийн системүүд, тэдгээрийн үндсэн элементүүдийг судалж, тодорхой ашиглалтыг эзэмшинэ. Системийн программ хангамжийн бүрэлдэхүүн, системийн техникийн үйлчилгээний программуудын зориулалт, вирусийн эсрэг программууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ.

Хэрэглээний программ хангамжийн хүрээнд оюутнууд байгууллагын мэдээллийн системийн үндсэн программууд болох оффисийн хэрэглээний программуудыг судалж, эзэмших бөгөөд энэ хүрээнд текст процессорууд, тэдгээрийн ялгаа өргөн хэрэглэгдэж байгаа программыг эзэмшинэ. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах программын ашиглалт, стандарт функцүүдийн төрөл ангилал, тэдгээрийн ашиглалт ажиллагааны боломжууд, хүснэгтэн өгөгдлөөс график байгуулах, шинжилгээ хийх ажиллагааны үндсийг судлана.

 

 

 

 

 

 

 

 

1.5  Мэдээлэл зүй хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, цагийн хуваарилалт

“Мэдээлэл зүй” хичээлийн цаг  сэдвийн  төлөвлөгөө

 

д/д

Лекцийн сэдэв

Цаг

Лабораторийн сэдэв

Цаг

Бүлэгт ногдох цаг

1

Компьютерийн тухай ойлголт, Системийн програм, Windows үйлдлийн систем, Windows Explorer

2

Компьютертэй хэрхэн харьцах, тохиргоо, ажиллахад анхаарах санамжууд,үйлдлийн системийн тухай

2

4

Control Panel-ийн тохиргоог хийх, анхаарах, санамжууд, Windows Explorer програм дээр ажиллах

2

3

MS-OFFICE 2007 түүний бүрэлдэхүүн програмууд, тэдгээрийн хэрэглээ

2

MS_Office Word 2007 програмын орчинд баримттай ажиллах, тохиргоо

2

16

MS_Office Word 2007 програмын орчинд зураг, хүснэгттэй ажиллах

2

MS_Office Word 2007 програмын орчинд график, диаграмтай ажиллах

2

MS_Office Word 2007 програмын орчинд текстэн мэдээлэлтэй ажиллах, хөл  толгой,  зүүлт  оруулах

2

MS_Office Excel 2007 програмын орчинд хүснэгтэн мэдээлэл боловсруулах, томъёо оруулах,

2

MS_Office Excel 2007 програмын орчинд график байгуулах

2

MS_Office Excel 2007 програмын орчинд хүснэгтэн мэдээлэлд шүүлтүүр хийх, эрэмбэлэх

2

MS_Office Excel 2007 програмын орчинд томъёо оруулж, тооцоолол хийх

 

2

4

Интернэт,  түүний хэрэглээ

2

www.google.mn  хайлтын системийн ашиглалт

2

2

Нийт цаг

6

 

22

28

 

1.6     Багшид тавигдах шаардлага

ь  Тодорхой чиглэлээр судалгааны ажил хийдэг байх.

ь  Заах хичээлийн стандарт, цаг, хөтөлбөрийн агуулгыг сайтар судлан нарийвчилсан хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах чадвартай байх.

ь  Сонсогч оюутны эзэмших мэдлэг, чадвар, дадлыг бүрэн эзэмшүүлэх арга барилыг хэрэглэх.

ь  Хичээлийн хэрэглэгдэхүүнийг сонсогч оюутны түвшинд тохируулан боловсруулах чадвартай байх.

 

II       ХЭСЭГ. МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

Энэ хичээлээр сонсогч, оюутнууд мэдээллийн технологийн техникийн үндэс, мэдээллийн системийн технологи, программ хангамж, тусгай зориулалтын программуудын ашиглалт, өгөгдлийн сангийн системийн үндсийг судлах явдал болно.

Ш  Мэдээллийн технологийн техникийн үндэс, компьютерийн бүтэц, зохион байгуулалт түүний үндсэн байгууламжууд, тэдгээрийн үүрэг, ажиллагааны зарчим, мэдээллийн техникийн найдвартай ажиллагааны үндэс

Ш  Мэдээллийн системийг байгуулах нөхцөл нь болох сүлжээний технологийн үндэс, сүлжээний техникийн үндсэн төхөөрөмжүүдийн ажиллагааны зарчим, мэдээлэл дамжуулах сувгууд, тэдгээрийн ангилал, мэдээллийн сүлжээний бүтэц, түүний ажиллагааны онцлог, сүлжээний төрөл ба хэрэглээ, сүлжээний протокол программууд тэдгээрийн ангилал, ашиглалтын онцлог.

Ш  Интернэтийн үйлчилгээний төрлүүд, браузер программуудын төрөл ашиглалтын байдал, интернэтийн хайлтын системд ажиллах үндэс.

Ш  Мэдээллийн технологийн программ хангамжийн ангилал /системийн программ хангамж, хэрэглээний программ хангамж./, тэдгээрийн зориулалт бүрэлдэхүүн, системийн программ хангамжийн терөл, бүрэлдэхүүн, ашиглалтын онцлог, өргөн хэрэглэгдэж байгаа үйлдлийн системүүд, тэдгээрийн үндсэн элементүүдийг судлах.

Ш  Системийн программ хангамжийн бүрэлдэхүүн, системийн техникийн үйлчилгээний программуудын зориулалт, вирусийн эсрэг программууд, тэдний төрөл, ашиглалтыг судлах, ашиглах дадлагыг эзэмших.

Ш  Хэрэглээний программ хангамжийн хүрээнд сонсогч, оюутнууд байгууллагын мэдээллийн системийн үндсэн программууд болох оффисийн хэрэглээний программуудыг судалж эзэмших. Энэ хүрээнд текст процессорууд, тэдгээрийн ялгаа өргөн хэрэглэгдэж байгаа программыг эзэмшинэ. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах программын ашиглалт, стандарт функцүүдийн төрөл ангилал, тэдгээрийн ашиглалт ажиллагааны боломжууд, хүснэгтэн өгөгдлөөс график байгуулах, шинжилгээ хийх ажиллагааны үндсийг судлах.

Ш  Илтгэл тавихад ашиглагдах програм, түүнийг ашиглах дадал эзэмших

 

 

II.1   Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар:

Энэ хичээлийг үзэж дуусгаснаар дараах мэдлэг чадварыг эзэмшсэн байна. Үүнд:

Ш  Компьютерын техник архитектурын тухай ерөнхий ойлголттой болно.

Ш  Компьютерын программ хангамжийн тухай ерөнхий ойлголттой болно.

Ш  Үйлдлийн системүүдийн төрлүүд, энэ дундаа “windows үйлдлийн системийн боломжит хэрэглээнүүдийг судлах болно

Ш  Оффиссийн хэрэглээний программуудыг ашиглаж сурна. Ингэснээр бичиг баримт боловсруулалтын ажлуудаа компьютерээр хийж гүйцэтгэх чадвартай болно.

Ш  Интернэтэд ашиглах чадвартай болж хүссэн мэдээллээ олж авах чадвартай болох

Ш  Хэрэглээний бусад программ хангамжуудыг бие даан суралцах чадвартай болно.

II.2    Үнэлгээ (идэвх, явц, шалгалтын оноо):

Энэ хичээлээр олж авсан сонсогч, оюутны үнэлгээг хэрхэн дүгнэхийг дор үзүүлэв. Энэ нь оюутнуудад үнэлгээ авахдаа ажлаа хэрхэн төлөвлөхөд туслах юм. Хичээлийн явцад оюутан бүр гэрийн даалгаварыг тодорхой сэдвээр бие дааж хоёроос доошгүй удаа гүйцэтгэнэ.

А үнэлгээ: Системийн программуудыг чөлөөтэй эзэмшиж сурсан, системиин параметрүүдийн утгын өөрчлөлтийг тогтоож чаддаг, хэрэглээний программуудыг ашиглаж, өгсөн даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн. Тухайн хичээлээр судалсан хэрэглээний программ хангамжуудыг мэргэжлийн өндөр түвшинд бүрэн ашиглаж эзэмшсэн, бие даан хийх бүх дасгал ажлуудыг бүрэн гүицэтгэсэн.

 

В унэлгээ: Системийн программуудыг эзэмшиж, өөрийнхөө зорилгод ашиглаж сурсан, Тухайн хичээлээр судалсан хэрэглээний программ хангамжуудыг мэргэжлийн өндөр түвшинд бүрэн ашиглаж чаддаг, бие даан хийх бүх дасгал ажлын 85-аас доошгүй хувийг гүйцэтгэсэн.

 

С унэлгээ: Системийн программуудтай ажиллаж чаддаг, системийн зарим тохируулгыг ерөнхийд нь хийх чадвартай. Хэрэглээний программуудыг хэрэглэгчийн түвшинд эзэмшсэн, практикийн хичээл дээр өгсөн даалгавруудын бие даах ажлын 75-аас доошгүй хувийг гүйцэтгэсэн.

 

D үнэлгээ: Системийн файл хуулах, зөөх, үүсгэх, устгах, хавтастай ажиллах, Хэрэглээний программуудыг ашиглан.бие даах ажлын 60- аас доошгүй хувийг гүйцэтгэсэн.

 

F унэлгээ: Системийг ашиглах чадваргүй, ер нь компьютертэй ажиллах чадваргүй, бие даах ажлыг хийгээгүй.

 

Ашиглах ном, сурах бичиг:

1.     С.Уянга "Micrisoft Word 2007" ,2009 он

2.      С.Уянга "Microsoft Excel 2007" ,2009 он

3.      Б.Амгаланбаяр “Компьютерийн  хэрэглээний хөтөч III2011  он

4.     Л.Одхүү, Б.Пүрэвсүрэн нар “Мэдээллийн технологи мэдээллийн систем” 2009 он

5.     Интернэт ашиглан бие даан суралцах

6.     www.wikipedia.org

7.     www.google.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

III. Хичээлийн агуулга

III.1.Лекц

“МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН

СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Д/д

Сэдэв

Цаг

Боловсруулах  асуудал

Ашиглах  материал

1

Компьютерийн тухай ойлголт, Системийн програм, Windows үйлдлийн систем, Windows Explorer

2

ь  Компьютерийн  бүтэц зохион  байгуулалт

ь  Windows үйлдлийн  систем

ь  Windows Explorer

ь  Программ болон  техник  хангамжийн  тухай

1.     Л.Одхүү, Б.Пүрэвсүрэн нар “Мэдээллийн технологи мэдээллийн систем” 2009 он

2.     Интернэт ашиглан бие даан суралцах

3.     www.wikipedia.org

4.     www.google.mn

 

2

MS-OFFICE 2007 түүний бүрэлдэхүүн програмууд тэдгээрийн хэрэглээ

2

ь  MS-Office 2007 түүний бүрэлдэхүүн  программууд  тэдгээрийн  хэрэглээ

ь  Word программ

ь  Excel прогармм

ь     Эдгээр программын  хэрэглээ,  үүргийн  талаар 

1.     С.Уянга "Micrisoft Word 2007" ,2009 он

2.      С.Уянга "Microsoft Excel 2007" ,2009 он

3.      Б.Амгаланбаяр “Компьютерийн  хэрэглээний хөтөч III2011  он

 

3

Интернэт,  түүний үүсэл  хөгжил,  хэрэглээ

2

ь  Интернэт, компьютерийн сүлжээ

ь  Интернэтийн үүсэл хөгжил

ь  Компьютерийн сүлжээний төрөл,  ангилал

ь  Интернэтийн хэрэглээ

ь  Л.Одхүү, Б.Пүрэвсүрэн нар “Мэдээллийн технологи мэдээллийн систем” 2009 он

ь  Б.Амгаланбаяр “Интернэт түүний хэрэглээ” 2012 он

ь  www.wikipedia.org

ь  www.google.mn

 

Нийт  цаг

6 цаг

 

 

 

 

 

Сэдэв 1. Компьютерийн тухай ойлголт, Системийн программ,

  Windows үйлдлийн систем, Windows Explorer

       

      Хичээлийн  зорилго: Компьютерийн бүтэц, зохион байгуулалт түүний үндсэн байгууламжууд, тэдгээрийн үүрэг, ажиллагааны зарчим, мэдээллийн техникийн найдвартай ажиллагааны үндэс, программ хангамжийн ангилал/системийн программ хангамж, хэрэглээний программ хангамж/, тэдгээрийн зориулалт бүрэлдэхүүн, системийн программ хангамжийн төрөл, бүрэлдэхүүн, ашиглалтын онцлог өргөн хэрэглэгдэж байгаа үйлдлийн системүүд, тэдгээрийн үндсэн элементүүдийг судалж, тодорхой ашиглалтыг эзэмшинэ. Системийн программ хангамжийн бүрэлдэхүүн, системийн техникийн үйлчилгээний программуудын зориулалт, вирусийн эсрэг программууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ.

 

Гол ойлголтууд: 

Ш  Компьютер түүний дагалдах  хэрэгслүүд тэдгээрийн  үүрэг 

Ш  Программ /Software/ болон техник /Hardware/  хангамж

Ш  Үйлдлийн  систем  түүний үүрэг  /Windows XP/

Ш  Windows Explorer

Ш  Control  Panel 

 

Сэдвийн  агуулга:

Ш  Компьютер  түүний дагалдах  хэрэгслүүдийн  үүрэг,  тэдгээртэй ажиллах

Ш  Системийн  программ хангамжтай ажиллах  тэдгээрийн  аюулгүй байдлыг  хангах

Ш  Фолдер  үүсгэж түүн  дээр  ажиллах чадвартай болох

Арга зүй:

Ш  Тайлбарлан  таниулах  арга

Ш  Ярилцлагын  арга

Хяналтын асуулт:

1)    Компьютерийн  үүсэл  хөгжил  

2)    Компьютер  түүний дагалдах  хэрэгслүүдийн  үүрэг 

3)    Компьютерийн  үндсэн  үүргийн талаар

4)    Үйлдлийн  системийн  тухай,  Windows XP

5)    Windows Explorer

6)    Control  panel 

7)    Фолдер үүсгэн түүн  дээр  файл  хуулж зөөх 

 

Мэдлэг  шалгах  тест:

1.    Компьютерийн  ажиллах  зарчимыг нэрлэнэ үү?

А.мэдээлэл хүлээн  авах,  боловсруулах          В.мэдээлэл  оруулах,  гаргах

С.мэдээлэл  оруулах,  хүлээн  авах,  боловсруулах,  гаргах            D.мэдээлэл  боловсруулах

2.    Компьютерийн  гарын товчлууруудыг хэрхэн  ангилдаг вэ?

            A.Хэрэглээний                B.Шуурхай,  тогтмол  C. Дотоод,  гадаад

            D. Үндсэн, тоон, функциональ, туслах,  удирдлагын

3.    Windows систем бол ......................

A. үйлдлийн систем                                   B. програмчлалын хэл                 

C. хэрэглээний програм                D. үйлчилгээний програм

4.    Компьютерийн программ хангамжийг  юу гэж ангилдаг  вэ?

A.   системийн, хэрэглээний,  программчлалын систем

B.   хэрэглээний, программчлалын систем      C. Системийн, хэрэглээний

D. системийн, программчлалын

5.    Нэг тэмдэгтийг хадгалахад шаардагдах ойн хэмжээг заадаг  нэгжийг    . . . .  гэнэ.

            A. byte                                B. bit                   C. Mbyte                   D. GByte

6.    Компьютерийн  гаралтын  төхөөрөмжүүдийг  нэрлэнэ үү?

А. Дэлгэц,  принтер,  диск, проектор   B. Гар,  сканнер,  микрофон,  видео  камер, дижитайзер

C.Санах  ой,  төв  процессор       D. дэлгэц,  гар,  принтер

7.    Компьютерийн  оруулах  төхөөрөмжүүд аль  нь  вэ?

А.дэлгэц,  гар,  принтер                 B.Дэлгэц,  принтер,  диск, проектор

C.Санах  ой,  төв  процессор       D.Гар,  сканнер,  микрофон,  видео  камер, дижитайзер

8.    Үйлдлийн  системгүйгээр  хэрэглээний программуудыг  ажиллуулж болох  уу?

А.Болно                     В.Болохгүй

9.    Гар (Keyboard)-аас  дараах  командуудыг  ямар  товчлуураар  гүйцэтгэж болох  вэ?

А.Paste………………………….                 B.Copy………………………….

С.Undo………………………….                 D.Cut   ………………………….

10.  Аль нь  зөв вэ?

А.File  нь  Folder-оо агуулдаг.          В.Folder   нь File-аа агуулдаг.  С.Аль нь  ч биш

 

 Унших материал:

ь  Л.Одхүү, Б.Пүрэвсүрэн нар  “Мэдээллийн  технологи,  мэдээллийн  систем” УБ.,2009 он

ь  Б.Амгаланбаяр “Компьютерийн хэрэглээний хөтөч-III” 2011 он

ь  Интернэт ашиглан бие даан суралцах

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

ь  www.informatica.ru

Хэрэглэгдэхүүн:

ь Зөөврийн  компьютер 

ь Проектор 

ь Лекцийн  танилцуулга /PowerPoint программ болон  бусад  программд  хийсэн /

 

Сэдэв 2. MS-OFFICE 2007 түүний бүрэлдэхүүн программууд

 тэдгээрийн хэрэглээ

 

        Хичээлийн  зорилго: Хэрэглээний программ хангамжийн хүрээнд сонсогч, оюутнууд байгууллагын мэдээллийн системийн үндсэн программууд болох оффисийн хэрэглээний программуудыг судалж эзэмших. Энэ хүрээнд текст процессорууд, тэдгээрийн ялгаа өргөн хэрэглэгдэж байгаа программыг эзэмшинэ. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах программын ашиглалт, стандарт функцүүдийн төрөл ангилал, тэдгээрийн ашиглалт ажиллагааны боломжууд, хүснэгтэн өгөгдлөөс график байгуулах, шинжилгээ хийх ажиллагааны үндсийг судлах.

 

Гол ойлголтууд: 

Ш  MS-Office-н  орчны программууд

Ш  MS-Word программ түүний хэрэглээ

Ш  Copy,  cut,  paste, open, save командууд

Ш  Баримтан  мэдээлэлтэй ажиллах

Ш  MS-Excel программ

Ш  Хүснэгтэн  мэдээлэлтэй ажиллах 

Ш  Функц ашиглах    

 

 

Сэдвийн  агуулга:

Ш  Оффиссийн хэрэглээний программуудыг ашиглаж сурна. Ингэснээр бичиг баримт боловсруулалтын ажлуудаа компьютерээр хийж гүйцэтгэх чадвартай болно.

Ш  Интернэтэд ашиглах чадвартай болж хүссэн мэдээллээ олж авах чадвартай болох

Ш  Хэрэглээний бусад программ хангамжуудыг бие даан суралцах чадвартай болно

Арга зүй:

Ш  Тайлбарлан  таниулах  арга

Ш  Ярилцлагын  арга

Хяналтын асуулт:

1.    MS-Office программ түүний хэрэглээ

2.    MS-Word программ

3.    Баримтан  мэдээлэлтэй ажиллах 

4.    Хүснэгт,  зурган  мэдээлэлтэй ажиллах

5.    Текстийг хуулах,  зөөх,  хадгалах, нээх 

6.    MS-Excel программ

7.    Хүснэгтэн  мэдээлэлтэй ажиллах

8.    Хүснэгтэн  мэдээлэлд  функц ашиглах 

9.    Word, Excel  программуудын  хоорондын  ялгаа,  онцлог

Мэдлэг  шалгах  тест:

1. Ctrl+V  товчлуурын үүрэг

A.  Copy    B.  Cut      C.    Paste           D.    үйлдлийг буцаах          F.    Select All

2.

товчлуурын үүрэг

A.  нээх         B. хадгалах      C. хэвлэх      

D.  үйлдэл буцаах          F.  шинэ хуудас гаргах

3. Тусгай тэмдэгтүүдийг баримтанд оруулахдаа

A. View/Toolbars    B. File/Versions    

C. Insert/ Symbols/Symbol      D. Insert/Text/Object

4.       Microsoft Word программын  үүрэг  зориулалт:

А.баримт  бичгийг  зөвхөн  засварлах  В.баримт  бичгийн доод  утгыг  харах

C.баримт  бичгийг  боловсруулах          D.системийн  болон  хэрэглээний программ

5.     Word-ийн  файлын  өргөтгөл аль  вэ?

А..txt               В..docx                       C..exe                         D..ppt

6.     Word программд идэвхжүүлсэн  хэсгийг хуулах үйлдэл:

A.Copy, Paste           B.Cut, Paste  C.Copy,  Cut D.Shift, Cut

7.     Word 2007 програмын  тууз дээрх         товч дээр дарахад  яах  вэ?

А.Тууз дэлгэц дээр харагдахгүй болно.         B.Текстийн үсгийн  фонтыг  томруулна.

C.Нэмэлт сонголтууд гарна.   D.Түргэн хандах  хэрэгслийн  мөрд  /Quick Access Toolbar/ команд  нэмнэ.

8.     Excel програм. Хүснэгтэнд мөр нэмж оруулахдаа:

а/ Insert цэсний Cells командаар       б/ Insert цэсний Columns командаар

в/ Insert цэсний Rows командаар      г/ Table цэсний Rows командаар

9.     Excel програм дээр дараахи команд товчлуурын үүргийг бич.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

10.   Excel  програмд функц бол........................

   А.Хүснэгтэн  дэх утга          B.Урьдаас  бэлтгэгдсэн  томъёо  C.Тооцоолол  хийх  өгөгдлийн  элемент

  Унших материал:

ь  С.Уянга "Micrisoft Word 2007" ,2009 он

ь  С.Уянга "Microsoft Excel 2007" ,2009 он

ь  Б.Амгаланбаяр “Компьютерийн  хэрэглээний хөтөч III2011  он

ь  Л.Одхүү, Б.Пүрэвсүрэн нар  “Мэдээллийн  технологи,  мэдээллийн  систем” УБ.,2009 он

ь  Интернэт ашиглан бие даан суралцах

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

ь  www.informatica.ru

Хэрэглэгдэхүүн:

ь Зөөврийн  компьютер 

ь Проектор 

ь Лекцийн  танилцуулга /PowerPoint программ болон  бусад  программд  хийсэн /

Сэдэв 3. Интернэт,  түүний үүсэл  хөгжил,  хэрэглээ

            Хичээлийн  зорилго: Мэдээллийн системийг байгуулах нөхцөл нь болох сүлжээний технологийн үндэс, сүлжээний техникийн үндсэн төхөөрөмжүүдийн ажиллагааны зарчим, мэдээлэл дамжуулах сувгууд, тэдгээрийн ангилал, мэдээллийн сүлжээний бүтэц, түүний ажиллагааны онцлог, сүлжээний төрөл ба хэрэглээ, сүлжээний протокол программууд тэдгээрийн ангилал, ашиглалтын онцлогийг  судлахад  оршино.

 

            Гол  ойлголтууд: 

Ш  Компьютерийн сүлжээ гэж юу вэ?

Ш  Сүлжээний төрлүүд

Ш  LAN,  WAN, MAN

Ш  Internet  Protocol  гэж юу вэ?

Ш  Интернэт  түүний хэрэглээ,  үүсэл  хөгжил    

Ш  Мэдээлэл дамжуулах  сувгууд тэдгээрийн  ангилал 

Ш  Сүлжээний төхөөрөмжүүд

 

Сэдвийн  агуулга:

Ш  Компьютерийн  сүлжээний тухай ойлголттой болж,  өөрсдөө IP хаягийн  тохируулга хийх  чадвар дадлыг эзэмшинэ. 

Ш  Интернэт ашиглах  хүссэн мэдээллээ олж авах чадвартай болох

Ш  Сүлжээний төрлүүдийг  танин  мэдэж авах 

Ш  Сүлжээгээр  мэдээлэл солилцох, хоорондоо техник  хэрэгслэлийг хуваалцаж ашиглах  чадамжийг  эзэмших  

 

Арга зүй:

Ш  Тайлбарлан  таниулах  арга

Ш  Ярилцлагын  арга

Хяналтын асуулт:

Ш  Компьютерийн сүлжээ түүний төрлүүд

Ш  Интернэт  түүний үүсэл  хөгжил 

Ш  IP протоколын  тухай

Ш  Сүлжээний төхөөрөмжүүдийн  үүрэг, ангилал

Ш  LAN, MAN, WAN

Ш  Сүлжээний кабелийн  төрлүүд  тэдгээрийн  ашиглалт

 

 

Мэдлэг  шалгах  тест

 

1.    Клиент, сервэр сүлжээний зарчим аль нь вэ?

a)    Бүх үйлдэл нь клиентэд хийгддэг сервэрт ямар ч үйлдэл хийгддэггүй

b)    Бүх үйлдэл нь сервэрт хийгддэг клиентэд ямар ч үйлдэл хийгддэггүй

c)    Өгөгдлийн бааз болон тохируулга нь сервэрт байна. Клиент сервэрээс өгөгдөл аваад өөр дээрээ боловрсуулалт хийнэ

d)    Өгөгдлийн бааз болон тохируулга нь клиентэд байна. Сервэр клиентээс өгөгдөл аваад өөр дээрээ боловрсуулалт хийнэ

2.    Бүх төхөөрөмжүүд нь  кабелийн  сегментүүдийн  тусламжтайгаар холболтын  төхөөрөмжид  холбогддог. Дурын хоёр  төхөрөмжийн  хоорондох  өгөгдлийн  дамжуулалт холболтын  төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг. Тус топологийн шинж чанар аль топологид хамаарах вэ?


a)    Салаа топологи

b)    Одон топологи

c)    Цагираг топологи

d)    Холимог топологи


3.    Сүлжээн  дэхь  аль  нэг  төхөөрөмж ажиллахгүй бол  сүлжээ ажиллахгүй болно.  Сүлжээнд  нэмэлт  өөрчлөлт  хийхийн тулд  сүлжээг  бүхэлд нь  зогсоох  шаардлагатай. Тус топологийн сул тал аль топлогид хамаарах вэ?


a)    Салаа топологи

b)    Одон топологи

c)    Цагираг топологи

d)    Холимог топологи

4.    RJ-45 коннектор ямар үүрэгтэй вэ?


a)    Кабелийг хооронд нь холбох

b)    Сүлжээний карт, компьютерийг холбох

c)    Сүлжээний карт, кабелийг холбох

d)    Компьютерүүдийг холбох

5.    Оптик кабель нь өгөгдлийг ямар хэлбэрээр дамжуулдаг вэ?


a)    Давтамжаар

b)    Долгионоор

c)    Гэрлийн импульсээр

d)    Аль нь ч биш

6.    Ихэвчлэн одон топологитой локаль сүлжээнд өргөн ашиглагддаг. Ирж буй дохионд ямар ч өөрчлөлт хийлгүйгээр зөвхөн дохионы хүчийг өсгөөд цааш нь бүх боломжтой гаралт руу цацна. Энэ ямар төхөөрөмж вэ?


a)    Repeater

b)    Hub

c)    Router

d)    Gateway

7.    Аль хүрээ нь В ангилалын хаягных вэ?


a)    0-127

b)    192-223

c)    224-239

d)    128-191

 

 


III.2. Лабораторийн  хичээл 

“МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН ЛАБОРАТОРИЙН

СЭДЭВЧИЛСЭН  ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Сэдэв

Цаг

Боловсруулах  асуудал

Ашиглах  материал

1

Компьютертэй хэрхэн харьцах, тохиргоо, ажиллахад анхаарах санамжууд,үйлдлийн системийн тухай

2

ь Windows үйлдлийн  систем суулгах

ь Компьютертэй зөв  харьцах  санамжууд

ь Ажиллахад  анхаарах  хүчин зүйлүүд   

ь Л.Одхүү нар  “Мэдээллийн  технологи,  мэдээллийн  систем” УБ.,2009 он

ь www.wikipedia.org

ь www.hicheel.mn

 

2

Control Panel-ийн тохиргоог хийх, анхаарах, санамжууд, Windows Explorer програм дээр ажиллах

2

ь Control Panel тохиргоо хийх

ь Windows Explorer –т  ажиллах 

ь Хавтас үүсгэх

ь Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь www.wikipedia.org

ь www.hicheel.mn

 

3

MS_Office Word 2007 програмын орчинд баримттай ажиллах, тохиргоо

2

ь Word  программыг  ажиллуулах 

ь Шинэ хуудас нээн  текстэн  мэдээлэл  шивэх

ь Текстэн  мэдээллийг  хэвжүүлэх  /Home Tab/

ь Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь www.wikipedia.org

ь www.hicheel.mn

4

MS_Office Word 2007 програмын орчинд зураг, хүснэгттэй ажиллах

2

ь Insert Tab/Picture

ь Insert/Table –уудыг  ашиглан  файлтай ажиллах 

ь  Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

5

MS_Office Word 2007 програмын орчинд график, диаграмтай ажиллах

2

ь Insert /Chart 

ь Insert/SmartArt–уудыг  ашиглан  файлтай ажиллах 

ь  Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

6

MS_Office Word 2007 програмын орчинд текстэн мэдээлэлтэй ажиллах, хөл  толгой,  зүүлт  оруулах

2

ь Insert/ Header and Footer

ь Foot note ашиглах 

ь  Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь  www.wikipedia.org

 

7

MS_Office Excel 2007 програмын орчинд хүснэгтэн мэдээлэл боловсруулах, томъёо оруулах,

 

2

ь Excel   программыг  ажиллуулах 

ь Шинэ хуудас нээн  хүснэгтэн  мэдээлэлтэй ажиллах

ь Хүснэгтэн  мэдээллийг  хэвжүүлэх  /Home Tab/

ь  Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

8

MS_Office Excel 2007 програмын орчинд график байгуулах

2

ь Insert/ Chart ашиглах  

ь Өгөгдсөн  өгөгдлөөр  график  байгуулан  харьцуулалт  хийх 

ь Chart tools-ийн  командууд  ашиглах   

ь  Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

9

MS_Office Excel 2007 програмын орчинд хүснэгтэн мэдээлэлд шүүлтүүр хийх, эрэмбэлэх

2

ь Хүснэгтэн  мэдээлэл  оруулах 

ь Өгөгдлийг  оруулан  эрэмбэлэлт  хийх

ь Шүүлтүүр  хийх   

ь  Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

10

MS_Office Excel 2007 програмын орчинд томъёо оруулж, тооцоолол хийх

 

2

ь Insert Tab Equation

ь Хүснэгтэн  мэдээлэл  тооцоолол хийх 

ь Функцууд  ашиглах   

ь  Л.Одхүү нар  “МТМС” УБ.,2009 он

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

11

www.google.mn  хайлтын системийн ашиглалт

2

ь Интернэтийн  үүсэл  хөгжил

ь Хайлтын  системийн  тухай

ь Google chrome

ь  www.wikipedia.org

ь  www.hicheel.mn

ь  www.google.mn

ь  www.gmail.com

 

Нийт  цаг

22 цаг

 

 

 

III.3.СУРАЛЦАГЧИЙН  БИЕ  ДААЛТЫН  АЖИЛ 

Бие даалтын ажлыг үнэлэх:

Суралцагчийн гүйцэтгэсэн бие даалтын даалгаврыг гүйцэтгэлийн чанар, хураалгасан хугацаанаас хамаарч 20 хүртэл оноогоор үнэлнэ. Дараах нөхцөлд оноог бүрэн авна. Үүнд:

А. Цагтаа өгсөн

Б. Агуулга бүрэн төгс, давтагдалгүй боловсруулагдсан

В. Бүрдүүлэлтийг багшийн өгсөн зааврын дагуу гүйцэтгэсэн

Г. Үг үсэг, агуулгын алдаагүй

Дараах тохиолдолд оноог бууруулна.

А. Хоцроосон хугацаагаар (өдрөөр) 1 оноо хасна.

Б. Бие даалтын ажилд тавигдах шаардлагын дагуу хийгээгүй 

    бол алдаа бүрт 1 оноо хасна.

В. Өөр суралцагчийн ажлыг өөрийн нэрээр илгээсэн бол бие

    даалтын ажлыг тооцохгүй.

Г. Өгөх ёстой хугацаанаас 14 хоног өнгөрвөл бие даалтыг

    тооцохгүй (хүлээн авахгүй).

Д. Бусад суралцагчийн гүйцэтгэлтэй адил давтагдсан бол давталт бүрээр 1 оноо хасна.

Бие  даалтын  сэдвүүд:

1.    Компьютерийн  бүтэц,  зохион  байгуулалт,

2.    Үйлдлийн систем, Windows 7, 8 харьцуулсан судалгаан дээр жишээ гаргах

3.    Үйлдлийн систем, Андройд үйлдлийн систем, бусад үйлдлийн системтэй харьцуулах

4.    Мэдээллийн технологи  нийгэм, хүний амьдралд үзүүлж буй нөлөө

5.    Компьютерийн вирус, вирусны төрлүүд, үйлчилгээний програмууд

6.    Мэдээллийн  технологийн хөгжил дэвшил

7.    Интернэтийн хэрэглээ, Интернэтийн эерэг, сөрөг нөлөө

8.    Интернэт үйлчилгээ, Интернэт маркетинг

9.    Вэб сайт, динамик, статик вэб сайт

10. Цахим нэвтэрхий толь, цахим орчуулагч

11. Мэдээллийн технологи, мэдээллийн систем бизнес дэхь хэрэглээ

12. Блогийн тухай,  блог үүсгэх,  ашиглах 

13. Нийгмийн сүлжээ сайтууд, FACEBOOK, TWITTER 

14. Сошиал медиаг хэрхэн бизнестээ ашиглах вэ?

15. Онлайн контент, цахим бизнесийн хөгжил

16. Интернэт реклам

17. Гар утас, гар утасны дэвшилтэт технологи

18. IPHONE, ухаалаг утсанд зориулсан агуулгууд

19. 3.5G –ийн хэрэглээ болон мобайл контентын хөгжил

20. Электрон сургалт

21. Мэдээллийн технологийн аюулгүй байдлын  зарим  асуудал 

22. Цахим  технологи  бусад  салбарт  нөлөөлөх  нь

23. MS Excel2007 программын  тухай

24. MS Word 2007 программын  тухай

25. Мэдээллийн  аюулгүй байдал ба  хакерын  халдлагаас  хэрхэн  хамгаалах  вэ?

Хамгаалах  хугацаа:  20... оны ... дүгээр  сарын  4 дэх  долоо  хоног

 

IV ХЭСЭГ. МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН ЗААХ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ

 

IV.1.Мэдээлэл зүй хичээлийн арга зүйд тавигдах шаардлага

Мэдээлэл зүй хичээлийг судлах хэрэгцээ, хичээлийн зорилго, зорилттой уялдан уг хичээлийг заах арга зүйд дараахь шаардлага тавигдана.

Үүнд:

·         Хичээлийн зорилгыг хангахуйц, түүний агуулгад тохирсон арга, хэлбэрийг сонгож хичээлийг заах

·         Мэдээлэл зүй хичээлээр сэдвүүдэд нь тохирсон аргаар компьютер ашиглах дадал, чадвар эзэмших нөхцөл боломжийг хангах

·         Сонсогч бүр хичээлд идэвхитэй, жигд оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх

·         Хичээлийн агуулга нь онол, практикт нийцсэн байх

·         Сонсогчийг бие даан ажиллах, хөгжүүлэхэд чиглэх

 

IV.2.Мэдээлэл түгээхэд ашиглах аргууд Лекц (Lecture)

Лекцийн арга нь онолын нэгдсэн ойлголт өгөх зорилтыг хангахад илүү тохиромжтой байдаг бөгөөд Мэдээллийн технологи мэдэзллийн систем хичээлийн агуулгыг судлахад лекцийн аргыг тодорхой хэмжээнд ашигладаг.

Мэдээлэл зүй хичээлийг дан ганц лекцийн аргаар заах нь тохиромжгүй тул кейс буюу тохиолдол шинжпэх болон хэлэлцүүлэг явуулах, шалтгаан үр дагаврыг тодорхойлох зэрэг оролцооны аргуудтай хослуулан ашиглах нь зүйтэй.

Хүний анхаарал төвлөрөх хугацаанд тохируулан лекцийн хичээлийг явуулах нь зохимжтой бөгөөд сургалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэлэлцүүлэг, дүрд тоглох, биечлэн үзүүлэх, багаар ажиллуулах зэрэг бусад аргыг хослуулан ашиглах нь зүйтэй. Лекцийн хичээлд багш цуглуулсан мэдээллээ хураангуй хэлбэрт оруулан урьдчилан тараах, зураг, бүдүүвч болон бусад үзүүлэн, тараах материал бэлтгэж ашиглах нь цаг хэмнэх, оюутан цэгцтэй мэдээлэл хүлээж авах чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.

“Хүн бүр багш” (Each one teach one)

Бүлэг сэдвийг танилцуулахад болон үзсэн сэдвийн агуулга, ухагдахуунуудыг дүгнэх, лекцийн агуулгыг сонсогчдод хүргэхэд энэ аргыг гол төлөв хэрэглэнэ.

Энэ аргын зорилго нь сонсогчид сургалтын үйл явцад идэвхтэй оролцох, харилцан санал бодлоо солилцоход ихээхэн ач холбогдолтой юм. Энэ аргыг хэрэглэснээр уг сэдвээр заавал эзэмших ёстой агуулга болон ухагдахууны талаар ерөнхий ойлголт өгөх ба сонсогчдын сонирхлыг өдөөж, асуулт тавихад хүргэнэ.

Хэрэгжүүлэх дараалал:

·       Лекцийн агуулга, мэдээллийг утгат хэсгээр нь хувааж, тарааж өгөх зорилгоор оюутныхаа тоогоор жижиг цаасан дээр дасгал бэлд ээд оролцогч сонсогч нэг бүрт тараана.

Дасгал хялбар байхаас гадна сэдвийн агуулгыг бүрэн хангасан байна.

·       Сонсогчид өөрт оногдсон дасгалыг компьютер дээр гүйцэтгэсний дараа бусдадаа ямар команд ашигласнаа, хэрхэн гүйцэтгэснээ тайлбарлах бэлтгэлээ хийнэ. Энэ үед багш тусламж шаардлагатай сонсогчид зөвлөгөө өгч, тайлбар хийж болно.

·       Бэлтгэх хугацаа дууссаны дараа тэд өөрт оногдсон дасгалуудыг хэрхэн гүйцэтгэснийг бие биедээ тайлбарлана. Зорилго нь бусадтай мэдээлэл солилцох буюу өөрт буй мэдээллээ бусдад тарааж, шинэ мэдээлэл бусдаас олж авахад оршино. Үүний дараа багш сонсогчдоос бие биенээсээ юу мэдсэн, ямар шинэ арга сурсан т ухай, энэ мэдсэн зүйл өөрт нь ямар хэрэг болох тухай асууж, харилцан яриулна.

 

Ярилцлагын явцад сонсогчдод юу хэрэгтэй байгаа, тэдний бие биеэсээ авсан мэдээллийг хэрхэн цэгцлэх шаардлагатайг багш ажиглаж, тэр дагуу шаардлагатай нэмэлт мэдээллийг өгнө.

 

V. ХЭСЭГ  МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ  ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

 

V.1. Үнэлгээний зорилго

Мэдээлэл зүй хичээлийн явцад олж авсан мэдлэг, аливаа бодлогыг бодох, практик амьдралд ашиглах чадвар хийгээд оюуны үнэт зүйлийн баримжаалалд гарсан өөрчлөлтийг бодитойгоор үнэлэх нь уг хичээлийн үнэлгээний гол зорилго оршино.

Үнэлгээ нь бүхэлдээ зорилгодоо хүрч чадсан эсэхийг тогтооход чиглэгдэнэ.

Багш үнэлгээний дүнг дараахь зорилгоор ашиглана:

-    давтан судлах шаардлагатай эсэхийг тогтоох

-   сургалтын үр дүнд сонсогчийн мэдлэг, чадвар ямар түвшинд байгааг тодорхойлох

-   багш өөрийгөө болон хичээл зорилгодоо хүрсэн эсэхийг үнэлэх

-   сурч боловсрох эрмэлзлэлийг идэвхжүүлэн хөгжүүлэх

V.2.Үнэлгээний шалгуур:

 

Үнэлэх

Зүйл

Үнэлэх жишиг шалгуур

Мэдлэг

-    тодорхой асуултанд онолын үндэстэй хариулж чадаж байгаа эсэх

-    мэдлэгээ бусдад танилцуулж, тайлбарлаж чадаж байгаа эсэх

-    тухайн судлагдахууны тодорхойлолт гаргах, үндсэн ба үндсэн  бусыг ялгах, харьцуулалт хийх, хамаарлыг тогтоох арга зүйг  эзэмшсэн эсэх

Чадвар

-    хэрэглээний програмуудыг хичээл сургалтандаа хэр ашиглаж байгаа эсэх

-    онолын мэдлэгээ ашиглаж чадаж байгаа эсэх

-    амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжлийн түвшин

Хандлага

-       өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг илэрхийлж   

       чадаж байгаа эсэх, ийнхүү илэрхийлэхдээ бусдын үзэл бодол,

       байр сууринд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг 

       олж харж, авч чадаж байгаа эсэх

-    багийн гишүүн байх, бусдыг төлөөлөх чадварын хөгжилт

-    ялгаатай үзэл бодол байр сууринд хандах хандлага, түүнийг

       хүлээн зөвшөөрч байгаа байдал

 

 

Үүнээс гадна сонсогчийн мэдлэг, чадварын түвшнийг дараахь байдлаар ангилан, үнэлгээг ялгавартай тогтоож байх нь зүйтэй. Энэ байдлыг хамгийн энгийн буюу доод түвшнээс хамгийн төвөгтэй буюу дээд түвшинд хүрэх дарааллаар тодорхойлж болно. Үүнд:

Мэдлэг

Хамгийн доод түвшин. Ихэвчлэн тодорхой баримт, мэдээллийг тогтоож авах, сэргээн санах чадварыг авч үзнэ.

Ойлгоц

Бусдын олж тогтоосон зүйлийг сонсогч наад захын түвшинд ойлгосон болохыг харуулж буй тайлбарлах, өөрийн үгээр илэрхийлэх, ургуулан бодож дүгнэлт хийх чадвар юм.

Хэрэглээ

Сонсогч олж авсан ойлголт, зүй тогтол зэргийг урьд тохиолдож байгаагүй, шинэ нөхцөл байдал, мөн практикийн тодорхой тохиолдолд хэрэглэх чадвар.

Анализ

Мэдээллийг бүрэлдэхүүн хэсгүүдэд, задлан хувааж, ялгаж зааглахыг хэлнэ.

Синтез

Бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн бүхэл зүйл болгохыг хэлнэ. Сонсогч урьд нь байгаагүй бүтцийн шинэ хувилбарыг бүтээх чадвартай байх ёстой.

Үнэлэлт

Хамгийн дээд түвшин. Бусдын бүтээсэн зүйл, түүний логик бүтэц, үндэслэл нотолгоо нь бүрэн гүйцэд хийгдсэн эсэхэд үнэлгээ өгөх зэргийг ойлгоно.

 

Дээрхи чадварын түвшинг дараахь байдлаар ангилж болно.

Үүнд:

Сургалтын зорилго

Оюутны чадвар

Заавал эзэмшсэн байвал зохих (essential)

мэдлэг, ойлгоц, хэрэглээ

Эзэмшсэн байвал сайшаалтай (desirable)

анализ, синтез, үнэлгээ

 

Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд: Сонсогч оюутны мэдлэг, чадварыг үнэлэхэд энэ хичээлийн агуулга, стандартад заасан үндсэн мэдлэг, чадвар, дадлыг хэр зэрэг эзэмшсэнийг тодорхойлох дараах нийтлэг шалгуур үзүүлэлтийг хэмжүүр болгоно.

Сонсогч оюутны мэдлэг чадварыг:

ь  Үндсэн нэр томъёо, гол гол ухагдахуун, зарим чухал мэдээллийг хэр зэрэг мэдэж байгааг хяналтын ажпаар шалгана.

ь  Хэрэглээний мэдлэгийг өгөгдсөн бие даалтын ажил, даалгавар зэргийг хэрхэн гүйцэтгэж байгаагаар дүгнэнэ.

ь  Дүн шинжилгээ хийх чадварыг үнэлэхдээ тодорхой нэг сэдвийг судлан, өгөгдсөн шалгуур үзүүлэлтээр анализ хийж, дүгнэлт гаргуулна.

ь  Сонсогч оюутны идэвхтэй оролцоог сонсогч оюутнуудын хичээлийн үйл ажиллагаанд хэрхэн хандаж байгаа хандлагаар нь үнэлнэ.

Үнэлгээний хэлбэр: Дээр дурьдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн сонсогч оюутны мэдлэг, чадвар, дадлыг дүгнэхдээ:

ь  Хичээлийн явцын үнэлгээ: хяналтын ажил, тест, бие даалтын бодлого бодож хамгаалах

ь  Улирлын эцэст дүгнэх: Улирлын батлах шалгалт авах

Үнэлэлт дүгнэлт: Оюутны мэдлэг, чадвар, дадлыг 100 онооны үнэлгээгээр дүгнэнэ. Энэхүү дүн нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

ь  Оюутны ирц, хичээлийн идэвх -10%

ь  Тухайн хичээлийн сургалтын сэдвээр үндсэн мэдлэг, чадварыг бүрэн дүүрэн эзэмшсэн эсэхийг шалгасан дасгал, практик амьдралд ашиглах чадвар - 20%

ь  Тухайн хичээлээр сэдвийн  шүүлэг  - 10%

ь  Хичээлийн сэдвээр оюутны бие даан хийсэн ажлын дүн - 20%

ь  Улирлын шалгалт - 40%

 


Comments

2024-05-26 - "Миний мэдэх Монгол цэрэг"

Бичсэн: Лхагвадорж (зочин)

Цэрэг нь тухайн усын армид хамаарах галт завсагзар завсагласан
явган цэргээс армийн генерал хуртэлх гишуудийг нарлэна гэж
бичигдсэн байдаг. Миний хувьд цэрэг гэдэг нь эх орныхоо телее юу г
г 4 хийхэд бэлэн,хамгаалж бусад улсуудын дайралтуудаас
сэргийлж байдаг гавьятай хунийг хэлдэг. Монгол цэрэг нь бусад
улсуудын цэргээс ялгаатай байдал нь миний бодлоор монгол цэрэг
нь халуун хуйтнийг ч тэсвэрлазд гарж чаддаг сэтгал зуй болоод бие
махбодын хаттай байдаг. Туунчлан эрт доэр уезс Монголчууд
хуухдууддаз морь мал унах, хариулах, амьдралд эрт зааж сургадаг
нь давуу тал болж байгаа юм.Халхын голын байлдаан нь
зарлагдаагуй ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зевлелтийн дайны
гол байлдаан байсан бегеед 8 сарын 17-нд Японы цэргууд давшилт хийв. 3 едрийн дараа Монгол Зевлелтийн эргууд японы цэргийн
давшилтыг зогсоож чадсан Эна эх сурвалжаас манай монголын
тулаан байлдааны техник нилээн боловсронгуй гэдгийг харж болох
юм. Одоогийн цэргууд маань улсийн хилээ хамгаалан улс орныхоо
телее амиа хайрлахгуй хамгаалж чадахаар цэргууд маань Монгол

. Шууд холбоос


2014-12-16 -

Бичсэн: каэл инвокэр (зочин)

цахим технологи гэж юу болох энэ талаар мэдээлэл оруулж өгөөч

. Шууд холбоос



Бичлэг: 5 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Excel программын тухай
. Үйлдлийн системийн тухай
. Оюутны бие даалтын ажил гэж юуг хэлэх вэ
. Windows 8 үйлдлийн системийг суулгах заавар
. Ахлагчийн сургуульд үзэх Мэдээлэл зүй хичээлийн хөтөлбөр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Хууль сахиулахын их сургууль
. Хил хамгаалах ерөнхий газар

Найзууд

Зохиогчийн эрх

© information




:-)
 
xaax